x

Англи улс нэг удаагийн "зарим" хэрэгслийг хориглолоо

Англи улсад нэг удаагийн хуванцар соруул, хутгуур, хуванцар иштэй хөвөн зэргийг хориглох хууль хүчин төгөлдөр боллоо.

Ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр болсон байна. Аж ахуйн нэгж байгууллагууд эдгээр эд зүйлсийг зарах, нийлүүлэхийг хууль бус гэж үзэж аж. Англид хүмүүс жилд 4.7 тэрбум хуванцар соруул, 316 сая хуванцар хутгуур, 1.8 тэрбум хуванцар иштэй хөвөн хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг.

Байгаль орчныг хамгаалах кампанит ажилчид уг хоригийг нааштай хүлээж авсан боловч цаашид нэг удаагийн хэрэглээнд хатуу хяналт тавихыг уриалав.

Тэд мөн эдгээр зүйлс нь хүрээлэн буй орчныг бохирдуулж буй хуванцар хог хаягдлын зөвхөн "хэсэг"-ийг бүрдүүлдэг гэдгийг сануулсан юм.

Энэхүү хориглолтонд эмнэлэг, баар, зоогийн газруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тус эд зүйлс шаардлагатай тохиолдолд л зөвшөөрөгдөхөөр тусгагдсан байна. 

Засгийн газрын Байгаль орчны нарийн бичгийн дарга Жорж Юстис "Нэг удаагийн хуванцараас үүдэлтэй байгаль орчны "сүйрэл" -тэй тэмцэхийн төлөө цаашид ч тууштай зүтгэнэ" гэж мэдэгдлээ.

"Дэлхийн найз нөхөд"-ийн Сион Элис Уильямс хэлэхдээ "Өндөр албан тушаалтнууд" дахин ашиглах боломжтой зүйлсийг хэрэглээнд дадал болгохын тулд нэг удаагийн бүх материалаас татгалзаж, энэ "соёл"-ыг нэвтрүүлэхийн тулд илүү их зүйл хийх ёстой" гэжээ.

Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ClientEarth нийгэмлэгийн Татьяна Лужан, соруул, хуванцар иштэй хөвөн, хутгуур нь "тэнд байгаа хамгийн явуургүй хуванцарууд" байсан бөгөөд эдгээрийг хориглох нь "ямар ч ашиггүй зүйл" гэж хэлэв. Гэхдээ тэд нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний "өчүүхэн хэсэг" л өөрчлөгдлөө гэж нэмж хэлээд Ирланд, Франц зэрэг орнууд дахин ашиглах боломжтой сав баглаа боодол, хадгаламжийг буцааж өгөх схемд "илүү их анхаарч байгааг" цохон тэмдэглэжээ.

Ноён Юстис "Засгийн газар хуванцар ундааны савыг дахин боловсруулахыг дэмжих зорилгоор байгууламж барих төлөвлөгөө боловсруулж байна" гэлээ.

Уэльсийн засгийн газар мөн ийм төрлийн хуванцар материалыг хориглох асуудлыг хэлэлцэж байгаа юм байна.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 9 цаг 10 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 9 цаг 58 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 9 цаг 59 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 10 цаг 2 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 10 цаг 14 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 10 цаг 15 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 10 цаг 17 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 10 цаг 18 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 10 цаг 21 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 10 цаг 23 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 10 цаг 30 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 10 цаг 32 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 13 цаг 52 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 14 цаг 10 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 14 цаг 19 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 14 цаг 25 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 14 цаг 28 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 14 цаг 31 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 14 цаг 33 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 14 цаг 36 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно
Top