Нагорно-Карабах мужийн маргааныг хурцатгахын тулд Туркийн сөнөөгч онгоц буудсан гэж Армены тал мэдэгдлээ.
Арменийн Гадаад хэргийн яамнаас Армений агаарын хил дээр Зөвлөлтөд үйлдвэрлэсэн СЮ-25 онгоцны нисгэгч Туркийн F-16 сөнөөгч онгоцонд мөргүүлж сүүрчээ.
Мөргөлдөөнд Азербайжаныг дэмжиж байгаа Турк улс энэ мэдээллийг няцааж байгаа юм.
Гурван өдрийн турш хүчтэй маргаантай байгаа уулархаг бүсийн тулалдаанд энгийн иргэдийг оролцуулаад бараг 100 хүн амиа алдсан байна.
Энэ бүс хэсэг нь олон улсад Азербайжаны нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн боловч 1988-94 онд хуучин Зөвлөлт холбоот улсуудын хооронд өрнөсөн дайнаас хойш Армянчууд удирдаж ирсэн юм.
Азербайжан улс өөрийн нисэх хүчинд F-16 сөнөөгч онгоц байхгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан. Харин Турк улс ийм онгоцтой.
Гурван өдрийн өмнө Нагорно-Карабах мужаас эхэлсэн байлдаан одоо Армян, Азербайжан улсуудын нутаг дэвсгэр рүү шууд гал нээж, тус хилийн мөргөлдөөнтэй бүсээс халиад байна.
Мөн тэд мөргөлдөөнийг эхлүүлсэнд бие биенээ буруутгаж байгаа юм.
Турк Азербайжаныг илт дэмжиж байгаа бол Арменид цэргийн баазтай ч Азербайжантай найрсаг харилцаатай Орос улс нэн даруй галаа зогсоохыг уриалав.
Б.Лхамаа