Нигерийн Кадуна мужийн хууль тогтоох байгууллага хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг мэс заслын аргаар хөнгөлөх хууль баталсныг тус мужийн амбан захирагч Насир Ахмад дэмжжээ.
Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө тус мужид насанд хүрэгчдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 21 жилийн хорих ял, хүүхэд хүчирхийлсэн этгээдэд бүх насаар нь хорин ял оноодог байжээ. Шинэ нэмэлт өөрчлөлтөөр 14-өөс дээш насны хүний эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг бүх насаар нь хорих, 14-өөс доош насны хүүхэд хүчирхийлсэн этгээдийг мэс заслын аргаар хөнгөлөхөөр заажээ.
Коронавирусийн цар тахлын улмаас тус улсад тогтоосон хөл хорионы үеэр буюу ялангуяа өнгөрсөн зургаадугаар сард гэхэд охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг гурав дахин нэмэгдсэн гэж тус улсын эмэгтэйчүүдийн хэргийн яамнаас мэдээлжээ.
Химийн аргаар тайган болгох аргыг бодвол мэс заслын аргаар хөнгөлөх практик дэлхий дахинд тэр бүр өргөн ашигладаггүй гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: zindaa.mn