Калифорниа мужийн Напа хөндий дэх 41 жилийн түүхт, алдарт Chateau Boswell дарсны үйлдвэр ням гаригийн орой гал түймрийн улмаас устлаа гэж CNN мэдээллээ.
1979 онд байгуулагдсан гэр бүлийн дарсны энэхүү үйлдвэр нь алдарт Силверадо Трайл дагуу байрладаг бөгөөд ням гаригт ширүүссэн түймрийн улмаас 11000 акр газар бүрэн шатжээ.
Chateau Boswell нь Напа хөндийд үлдсэн цөөн тооны хувийн гэр бүлийн дарсны үйлдвэрүүдийн нэг байсан юм.
Гэгээн Еленагийн өөр нэг алдартай газар болох Блэк Рок Дэн буудал мөн галд шатсан гэж түүний хуучин эзэн Жефф Орлик мөн мэдээлсэн байна.
Энэ бүс нутагт олон арван дарсны үйлдвэрүүд байдаг бөгөөд эдгээрийн гурав нь Реверие, Виадерийн дарс, Дэвис Эстейтсийн дарсны үйлдвэрүүд мөн галын аюулд өртөөд байгаа юм.
Хуурайшилт, хүчтэй салхины нөлөөгөөр Бойсен болон Шэйдийн гал гэсэн хоёр өөр төрлийн гал түймэр гараад байгаа юм. Үүнээс болж гал түймэр ширүүссэн баруун эргийн мужуудаас хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргээд байна гэж албаныхан мэдээлэв.
2020 оны 9-р сарын 27-ны өдөр Калифорниа мужийн Сент Хелена хотод тус түймэр гарах үеэр гал сөнөөгчид шатаж буй Chateau Boswell дарсны үйлдвэрээр явж буй зургыг та харж байна.
Б.Лхамаа