Монгол Улс өчигдөр Ази, Номхон Далайн худалдааны гэрээнд (APTA-Asia Pacific Trade Agreement) нэгдэж, долоо дахь гишүүн нь болжээ.
Монгол улс анх удаагаа бүс нутгийн хөгжиж буй орнуудын худалдааны гэрээнд нэгдэж буй нь энэ аж.
Ази, Номхон Далайн худалдааны гэрээг өмнө нь Бангкокийн Гэрээ гэгддэг байсан ба анх 1975 онд Бангладеш, Энэтхэг, Лаос, Өмнөд Солонгос, Шри Ланка улсууд байгуулж, 2001 онд Хятад улс нэмэгдэж байжээ.
Хятад улсыг элссэнээс хойш олон жилийн дараа элссэн дараагийн улс нь Монгол улс болсон байна.
AНДХГ-д элссэнээр Монгол улс Өмнөд, Зүүн Өмнөд, Баруун Өмнөд Ази болон Хятадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ бага татвартай нийлүүлэх боломж нээгдэх гэнэ.
Энэ талаар Монгол улсаас Тайланд улсад суугаа элчин сайд А.Төмөр “АНДХГ-д элссэн явдал нь Монгол улс бусад гишүүн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд дэмжлэг болохоос гадна эдийн засгаа төрөлжүүлж, бүс нутгийн интеграцид илүү идэвхтэй оролцох боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
AНДХГ-ний гишүүн орнууд одоо татварын хөнгөлөлтийн хүрээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг либералчлах асуудлаар тав дах удаагийн яриа хэлэлцээгээ эхлүүлээд байна.
Эх сурвалж: South China Morning Post