Дэлхийн түүхэнд ойрын 24 цагийн дотор дараах “хар” түүх бичигдэж магадгүй байна.
Коронавирусийн халдвараар 1 сая гаруй хүн нас барлаа. Хүн амын тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улс өдөр бүр энэ вирусийн гаралтай нас баралтаар тэргүүлж, АНУ хоёрдугаарт жагсаж байна.
8, 9-р саруудад өдөр бүр тус вирусийн улмаас амиа алдсан хүний тоо өссөөр 7 хоногт дунджаар 5000 гаруй болжээ. Хамгийн сүүлийн үеийн нэгтгэсэн мэдээллээр 994,457 хүн нас барсан бөгөөд Ковид-19 бараг бүх улс оронд илэрсэн гэж Times мэдээлэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзэж буйгаар, улс орнууд вирусийн тархалтыг зогсоох талаар жигд ажил хийхгүй бол энэ вирусээс болж нас барагчдын тоо хоёр дахин нэмэгднэ гэж мэдэгдэв.
Энэтхэг улсад хамгийн сүүлийн долоон хоногт өдөр бүр 7700 орчим хүн нас барсан бол АНУ-д 5000 гаруй тохиолдол, түүний араас Бразил, Мексик хоёр улс удаалж байна. Энэ дөрвөн улс нас баралтын тохиолдол дэлхий дээр нийт бүртгэгдсэн нас баралтын талаас илүү хувийг эзэлж байна.
Сүүлийн долоо хоногт нэг хүнд ногдох тохиолдлоор тэргүүлж буй Израиль зэрэг жижиг орнуудад вирусийн дэгдэлт бий болж байна.
Аргентин, Колумб, Перу зэрэг улсуудад өдөр бүр олон мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд дэлхийн нэг хүнд ногдох нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлж буй Өмнөд Америкт энэ цар тахал үргэлжилсээр байна.
Дулааны улирал солигдож байгаатай холбогдуулан өнгөрсөн хавар, зун вирусийн хүнд цохилтонд өртсөн зарим улс орнууд хязгаарлалтаа зогсоох бодлого явуулж эхэлж байгаа нь дахин огцом өсөлт бий болох вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Европт халдварын хоёр дахь давалгаа Англи, Испани, Францад хэдийнэ эхэлж Англи улс бүх их дээд сургуулийн үйл ажиллагааг Зул сарын баяр хүртэл хаагаад байна.
Эх сурвалж: www.nytimes.com