АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн бямба гаригт Цагаан ордонд “Либерал шударга ёсны шүүгч Рут Бадер Гинсбургийн оронд 48 настай “Шүүхийн шинэ од” шүүгч Эми Коней Барреттийг тус улсын дээд шүүхэд нэр дэвшүүлхээ мэдэгдлээ.
Ардчилал, эмэгтэйчүүдийн эрхийн өмгөөлөгч, шүүгч Барретт 1973 оны үр хөндөлтийг хуульчилсан шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргахад голлох үүрэг гүйцэтгэж магадгүй гэж олон нийт таамаглаж байгаа юм.
Учир нь шүүгч Барретт албан ёсоор дээд шүүхийн шүүгчдийн нэг болвол консерватив хандлагатай шүүгчид 6-3 гэсэн олонхийг бүрдүүлж, үзэл суртлын тэнцвэр ирэх арван жилийн хугацаанд өөрчлөгдөх юм.
Ерөнхийлөгч Доналд Трамп ням гаригт Fox & Friends сувагт өгсөн ярилцлагадаа, "Би үндсэн хуулийг анх бичигдсэн байдлаар нь тайлбарлаж чадах хүнийг сонгохыг хүссэн. Эми Коней Баррет яг мөн гэдэгт бат итгэж байгаа" гэж хэлжээ.
АНУ-ын Дээд Шүүхийн есөн шүүгч насан туршдаа энэхүү албан тушаалд томилогддог бөгөөд тэдний тогтоол АНУ-ын төрийн бодлого, санал өгөх эрхээс эхлээд үр хөндөлт, сонгуулийн сурталчилгааны санхүүжилт хүртэлх бүх хүрээг тодорхойлогч байдаг.
Шүүгч Барретт нь 2017 онд Нейл Горсуч, 2018 онд Бретт Каванау нарын дараа одоогийн Бүгд найрамдах ерөнхийлөгчийн томилож буй гурав дахь шүүгч болох юм.
Эх сурвалж: BBC.COM