Time сэтгүүл уламжлал ёсоор энэ жилийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтаа танилцууллаа.
Энэхүү жагсаалтад анагаах ухааны салбарын эрдэмтэд, бизнесменүүд, нийгмийн идэвхтнүүд, дэлхийн удирдагчид гээд дэлхийг өөрчилж, түүхэнд нэрээ үлдээж буй салбар, салбарын эрхмүүд бичигддэг уламжлалтай.
2020 оны хамгийн нөлөө бүхий 100 хүний тоонд коронавирусийн голомтод ажиллаж буй эмч, сувилагч, сайн дурынхны төлөөлөл болон орон орны цар тахлын эсрэг тэмцэж буй эрдэмтэд гээд анагаах ухааны салбарынхан түлхүү нэрлэгджээ.
Харин дэлхийн удирдагчдаас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, Тайванийн ерөнхийлөгч Цай Инвэнь, ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус зэрэг эрхмүүд багтжээ.
Дашрамд дурьдахад, Time сэтгүүл 2019 онд өнгөрсөн 100 жилд хүн төрөлхтний түүхэнд нөлөөлсөн 100 эмэгтэйг нэрлэж, нөлөө бүхий 100 эмэгтэйд зориулан хөрөг зургийг бүтээж байсан юм.