БНХАУ-д "COVID-19"-ийн эсрэг нийт 11 вакцины эмнэлзүйн туршилт хийж байгаа талаар Хятадын шинжлэн ухаан, техникийн сайд Ван Чжиган Бээжин хотноо болсон шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах салбарын олон улсын форум дээр хэлсэн үгэндээ дурьдсан байна.
Тус улсад хөгжүүлж буй нийт 4 вакцины эмнэл зүйн 3 дахь шатны туршилт хийгдэж дуусч байгаа аж.
Харин АНУ-д "COVID-19"-ийн вакцинаас болгоомжлогчдын тоо нэмэгдсэн байна. "Пью Ресёрч сентэр"-ээс хийсэн судалгаагаар америкчуудын 51 хувь нь л вакцин гарвал шууд хийлгэнэ гэдгээ илэрхийлжээ. Гэтэл өнгөрсөн тавдугаар сард хийсэн судалгаагаар вакцин хийлгэхээ илэрхийлж байсан америкчууд 72 хувийг эзэлж байжээ. Үүнд Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас эм бэлдмэл үйлдвэрлэгчдийг шахаж яаруулах болсон гэдэг шүүмжлэл, Астразенекагийн вакцины туршилтыг гаж нөлөө илэрснээс болж зогсоосон гэх мэдээлэл нөлөөлсөн байх талтай гэж мэргэжилтнүүд үзжээ.