Хэрвээ Венец хот усанд автан алга болвол ирээдүй үеийхэн дижитал ертөнцөөр тэнд аялах боломжтой болно.
Эрдэмтэд Италийн үзэсгэлэнт хотыг живсэн тохиолдолд виртуал ертөнцөд мөнх амьд байлгахыг хүсжээ.
Одоогийн байдлаар мэргэжилтнүүд хотын Сан-Жоржо арлыг барилгуудтай нь хамт дижиталжуулж чадсан бөгөөд цаашид хотыг бүхэлд нь виртуал болгохоор төлөвлөж байгаа аж .
Ингэснээр арлын барилга бүрийг интерьер, экстерьерийн хамт дүрсний өндөр чанартайгаар харах боломжтой юм. Эрдэмтэд уг төслийг гэрлээр орон зай хэмждэг LiDAR лазер технологи суулгасан дроны тусламжтай хэрэгжүүлж байгаа гэнэ.
Ийм ажил зохион байгуулах болсон шалтгаан нь "Intergovernmental Panel on Climate Change" гэх байгууллага 2100 он гэхэд Венец хотын усны түвшин хамгийн багадаа 30-60 см дээшилнэ гэж мэдэгдсэнтэй холбоотой аж.