Шведийн Линчёпингийн их сургуулийн мэргэжилтнүүд тахианы тархи жижигхэн байдаг нь “сөрөг үр дагавар” гэж үзжээ.
Тэдний судалгааг "Royal Society Open Science" сэтгүүлд нийтэлсэн байна.
Гэрийн тэжээмэл тахианы элэнц хуланц нь улаан банкивын тахиа байсан гэдгийг саяхан эрдэмтэд тогтоожээ. Тэд гэрийн тэжээмэл тахиаг зэрлэг гарлаасаа 10 мянгаад жилийн өмнө тасран салсан гэж үзэж байна.
Шведийн эрдэмтэд судалгаандаа банкивын гэх тахианы үржил шалгаралтыг судлан үзсэн бөгөөд шувуудыг хоёр хуваан эхний хэсэгт нь хүнээс бага айдаг шувуунуудыг оруулж, нөгөө хэсэгт нь хамгийн аймхай шувуудыг оруулсан байна.
Туршилтаар эхний хэсгийн 10 үеийн шувууд нь хүнээс айх нь улам багасаж, тархи нь жижгэрчээ. Харин нөгөө хэсгийн шувуудын хувьд онцын өөрчлөлт гарсангүй. Тархины стрессийг зохицуулдаг тулгуур нугасанд нь өөрчлөлт ихээр ажиглагдсан байна. Ингээд эрдэмтэд тахиа гэрийн тэжээмэл болсноор стресс багасаж, тархи нь бага хэмжээтэй болсон тэр нь тэжээвэр болсны “үр дагавар” гэж дүгнэжээ.
М.ЦОГТ