x

Хамгийн их уудаг дэлхийн УДИРДАГЧИД

Архидан согтуурах нь ер нь гамшиг л даа. Тэр нь захирагчдыг нэрвэгдүүлээд эхлэх нь “гал дээр тос нэмсэн хэрэг” болдог. Шударгаар хэлэхэд архины хэт хамааралтай дэлхийн удирдагчдыг танидлцуулья.

Борис Ельцин

Тэрээр сүүлийн хэдэн арван жилдээ энд лидер гэдэгт эргэлзэх зүйлгүй. Хэрэв согтуураад тэнэглээгүй бол архинд дуртай нь мэдэгдэлгүйгээр өнгөрөх байсан биз.

Тэр буудлын өрөөнөөс нүцгэн шахуу гарч ирнэ эсвэл удирдаачийнх нь савааг шүүрч аваад хөгжмийн хамтлагийг удирдана. Хөрш нөхөрсөг орныхоо лидерийн халзан толгой дээр халбагаар “хөгжимдөнө”.

Ээлжит удаагаа салам согтоод онгоцноос гарч ирээд засгийн газрын төлөөлөгчдийн нүдэн дээр тойрог шээсэн нь арай дэндсэн хэрэг болсон юм. Түүгээр ч зогсохгүй тэр гараараа бүгдтэй нь гар барьж байлаа. Ер нь ерөнхийлөгч Оросыг ихээхэн гутаасан даа. Түүний булшийг бузарлан доромжлоогүй нь өнөөгийн засгийн хамгаалалтын буян байх.

Франклин Пирс

Америкийн Ельцин гэж адилтгаж болох юм. XIX зууны дундуур тус орны Ерөнхийлөгч байсан. Түүхчдийн бичсэнээр АНУ-ын түүхэнд хамгийн муу Ерөнхийлөгч болж таарсан ба түүний засаглал л Иргэний дайн эхлэх хөрс болсон гэдэг.

Пирс өглөөгүүр стакан виски ууснаар ажлаа эхлээд заримдаа чадвал тэвчдэг байсан гэх. “Ажлаа” дуусгаад дахин нэг аяга архи ууна. Тэгээд ч зогсохгүй.

Түүнийг нам нь цаашид дэмжихгүйгээ мэдэгдэхэд баярласан тэр архидахаас өөр зам алга гээд түүнийгээ тэр даруйд нь биелүүлж байлаа. Удалгүй тэр элэгний циррозаар нас баржээ.

IV Георг

Англичууд архичингүйгээр бас байж чадсангүй. Ирээдүйн хаан IV Георг өсвөр насандаа завхайрал, архинд автсан нэгэн байв. Түүний архидалт нь давамгайлж байсан ба хурмынхаа анхны шөнийг камин зуухны дэргэд согтуурч унаад өнгөрөөжээ.

Цаашид түүний захиргаа нь найр хурим болон архи дарсыг урсгаж иржээ. Нэмж хэлэхэд, Георг бас архиндаа хоолны даруулга инх хэрэглэн тасралтгүй иддэг байсан учраас ховдог-архичин хочтой болжээ.

Энэ бүгд түүнд багадаж тэр мансууруулагч нэмж хэрэглэх болсон байв. Ингээд түүний амьдрал дээд зэргийн мангарлалтаар төгсчээ.

I Петр

Энэ хааныг хэлэхгүй өнгөрөөж болохгүй. Архичин байсан эсэх нь тодорхойгүй гэхдээ ясны согтуурагч байсан юм. Өсвөр наснаасаа тэр архинд татагдсан гэдэг. Тэр дур хүслээ эзэн хаан болоод орхиогүй юм.

Түүний ойрын хүрээ нь архинд согтож элдэв нууцаа дэлгэж байхад нь тэр их дуртай байсан гэх. Гэлээ ч нүсэр зугаалсан ч ажиллахаа зогсоож байсангүй харин ч дэлхийн  ажлын өндөр чадвартай лидерүүдийн тоонд багтжээ. Архидалтыг ард түмэндээ бараг л хүчээр тулгаж байсан “муу нэртэй”.

Уинстон Черчилль

Дахиад л британи. Хэрэв IV Георг ямар нэгэн зүйлээр авъяас чадваргүй Ельцинтэй таарч тохирч байсан бол суут Черчилль адилтгахаар байв. Тэрээр хүндэтгэх шалтгаанаар архинд оржээ. Түүнийг Британийн колонид ажиллаж байхад бараг л бүх зүйлийг архиар ариутгадаг байлаа.

Харин гэртээ эргэн ирсний дараа тэр “ариутгал” нь түүнд чухал болсныг ойлгожээ. Урт хугацааны турш тэр архидалтаа хурц ухаантай хослуулж байгаад хоёр дахь бүрэн эрхийнхээ төгсгөл рүү  хэл нь улам орооцолдох болжээ.

II Селим

Хэдийгээр ислам алкоголийг хорлон гэх боловч мусульманчуудад далдын согтууруулах хэрэгсэл хангалттай л байв. Хэрэв хүн хаан ширээг эзэлсэн бол “Согтуу” хочтой II Селим шиг нууж хаах зүйл огт үгүй байлаа.

Эх нь нөгөө нэг домогт Роксолана байснаас түүнд Украин ген давамгайлсан байх талтай. Аугаа гэх Сулейманы хайртай эхнэр нь эзэнт улсын хувь заяанд муу үйлдэл үзүүлэн султаны хүүхдүүдээс хамгийн таарууг нь хаан ширээ рүү түлхэн суулгажээ.

Сулейман ба Роксолана хоёр тун ч тааруухан сурган хүмүүжүүлэгч байсан байх учир нь Селимын дуртай ажил нь архидалт болсон юм. Тэрээр өөрийн хүрээнийхнээс хэзээ ч эрүүл байлгахгүй байхыг шаарддаг байсан гэх.

Чихэрлэг дарсанд дуртай тэр чихрийн шижингээр өвчлөх магадлал ихтэй байж магадгүй байсан болов уу. Гэтэл тэр халуун усны шатанд бүдрэн толгойгоороо унаснаас болон нас баржээ. Согтуу байсан байх.

Бага Уильям Питт

Дахиад л британи согтуу. Тэрээр 24 насандаа Ерөнхий сайд болоод хамгийн залуу лидер гэж түүхэнд үлджээ.

Тэр сайндаа ч биш эмчийн жорын дагуу өдөрт нэг лонх дарс ууж эхэлснээр 14 настайгаасаа архидах болжээ. Эрхэмсэг, бардам зантай ухаантай хүн байлаа. Онгоноороо үлдсэн байх магадлалтай.

Уильям нас ахих тусам “эмийн” хэмжээгээ улам нэмэх болжээ. Хэд хэдэн удаа парламентад үг хэлж байгаад бөөлжсөний дараа түүнийг улаан хамартай архичин болгон шогоор зурах болжээ. Гэхдээ тэр Британийн түүхэнд хамгийн амжилттай Ерөнхий сайд нарын нэг гэж бичигдсэн байгаа.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 15 цаг 44 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 16 цаг 32 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 16 цаг 33 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 16 цаг 36 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 16 цаг 48 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 16 цаг 49 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 16 цаг 51 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 16 цаг 52 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 16 цаг 55 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 16 цаг 57 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 17 цаг 4 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 17 цаг 6 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 20 цаг 26 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 20 цаг 44 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 20 цаг 53 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 20 цаг 59 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 21 цаг 2 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 21 цаг 5 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 21 цаг 7 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 21 цаг 9 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top