Дарс ба ариутгагч...
Энэ хоёр бүтээгдэхүүн бие биентэйгээ ингэж холбогдоно гэж хэн ч бодоогүй байх. Апенины хойгт хөл хорио тогтоож баар, зоогийн газрууд хаагдаж, дарс, архины үйлдвэрийн агуулхад асар их хэмжээний зарагдаагүй дарс хуримтлагджээ.
Шинэ ургацын хураалт эхлэх энэ цагаар дарсны илүүдлээс гарах шаардлагатай болсон байна.
Одоо Италийн дарс үйлдвэрлэгчид мөн Францчууд ч ялгаагүй өөрийн бүтээгдэхүүнийг нэрмэлийн үйлдвэрт нийлэн дарсаар гар ариутгагч хийх ажээ.
Италийн засгийн газар ийм шийдвэр гаргасан байна.
“Бид дарсыг хүлээн аваад этилийн спирт болгох бөгөөд тэднийг гар ариутгагч үйлдвэрлэх эмийн үйлдвэрүүдэд түүхий эд болгон өгнө” хэмээн "Assodistil" компанийн захирал Антонио Эмальди мэдээлжээ.
Спиртийг хадгалах савнуудаас гарган аваад тэдэнд химийн бодис нэмэн хүний хэрэглээний биш болгох аж. Мөн түүнийг савалсны дараа дэлгүүр, эмийн санд ариутгагч бүтээгдэхүүн болон зарах гэнэ.
Энэ арга хэмжээ нь дарс үйлдвэрлэгч нарт хямралыг давахад нь туслах ёстой гэнэ. Коронавируснаас өмнөх үед дарсыг ариутгагч болгоно гэж санаанд багтахгүй зүйл байлаа. Харин одоо Италийн эдийн энэ салбарт хямралыг давах алхам болоод байна.
М.ЦОГТ