Таван сараар хоцорсон ч Малага хотын кино наадам ямартай ч нээгдэн Испанийн урлагийн том үйл явдлын нэг болж байна.
Малагагийн кино наадам хавар явагдах ёстой байсан ч коронавирусийн улмаас хойшилсон билээ. Урт хугацаанд тэр хэзээ болох нь тодорхойгүй, энэ жилд болох эсэх нь тодорхойгүй байсан юм. Каннын кино наадмыг ирэх жил хүртэл хойшлуулсантай ижил энэ жил тус кино наадам хойшлох байх гэсэн хүлээлттэй байв.
Харин наадам нээгдэж, жүжигчид сэтгэл дүүрэн үлдэж, үзэгчид баярлаж байна. Цар тахлын улмаас үзэгчдийн тоонд хязгаарлалт хийсэн байна.
"Малагад кино наадам ямартай ч нээгдлээ. Би баяртай байна. Уур амьсгал нэг л өөр. Танхим бараг хоосон. Гэлээ ч бид үүнийг хийх ёстой. Үзэгчдэд шинэ кино хийгдсээр байна гэж ойлгуулах нь чухал” гэж Испанийн киноны мандан гарч буй од Каролина Юсте ярилаа.
Энэ кино наадам намар нээгдэх Испанийн соёлын том талбаруудын анхны алтан хараацай нь болж байна.
М.ЦОГТ