Герман ба бусад европын орнууд иргэддээ хандан Францад COVID-19 халдварын тоо нэмэгдэж байгаагийн улмаас Номин эрэгт амрах, Парист очихгүй байхыг уриалж байна.
Халдварын шинэ дэгдэлт Газар дундын тэнгисийн Францын Агда эрэг дэх Village Naturiste Кап-д’Агда гэх Европын томоохон амралтын газарт COVID-19 шинэ дэгдэлтийн голомт бүртгэгдлээ. Сүүлийн өдрүүдэд зуугаад хүн халдвар авчээ.
Энэ цагаар Хорватад амарч байгаа Словеничууд нутаг буцахаар яарч байна. Тэнд даваа гаригийн шөнөөс эхлэн карантины шинэ дэглэм тогтоожээ. Өнөөдрийн байдлаар Хорватад 8000 гаруй халдварын тохиолдол бүргэгдээд байна. Иргэний хамгааллын үндэсний штабаас нь мэдээлэхдээ, өвчний голомт манайд байхгүй ч сүүлийн хоногуудад халдварын тоо нэмэгдэж байна гэжээ.
Коронавирусийн эсрэг вакцины хүртээмжийн COVAX схемд 172 орон нэгдээд байгаа нь COVID-19-тэй хийж байгаа хамгийн том санаачлага гэж ДЭМБ үзэж байна.
М.ЦОГТ