x

Коронавируст ХАМГИЙН ихээр нэрвэгдсэн АРВАН ОРОН

Наймдугаар сарын дундуур Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн нэг хоногт 300 мянган гаруй тохиолдлыг бүртгэсэн гунигтай дээд үзүүлэлтийг бүртгэжээ.

Гэсэн ч шинжээчид бүх халдвар нарийн бүртгэгдэхгүй байгаа талаар хэлж байна. COVID-19 халдвар хамгийн өндөр байгаа орнуудын тоонд хамгийн өндөр хөгжилтэй  улс багтаж, тэдний эдийн засгийн байдал онцгүй байгаа юм.

Нийт халдвар авсан 5.5 сая хүн тоолуулсан АНУ жагсаалтыг толгойлж байна. Сүүлийн үед хоногийн халдварын тооны 51 мянга гэдгээр ч АНУ бас эхэнд бичигдсээр...

CNN агентлагийн онцолсноор, шинжээчид АНУ даяар халдварын жинхэнэ тоо нь албан ёсны тооноос олон дахин их гэж байгаа аж. Хамгийн тааламжгүй мэдээ нь халдвараар нас барагчдын тоогоор бас л АНУ тэргүүлж байна. Тэнд 180 мянга орчим хүн нас бараад байгаа юм. 

Наймдугаар сарын 20-ны мэдээний дагуу өдөрт халдвараар нас барагчдын тоо сүүлийн 24 хоног дараалан 1000 орчим байгаа ажээ. АНУ-ын удирдагчид эдгээр гунигтай үзүүлэлтийг өөрийн оронд хийгдэж байгаа коронавирусийн тестын цар хүрээтэй холбон тайлбарлаж байгаа билээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп вирусийн гурван янзын вакцин клиникийн туршилтын төгсгөлд орсныг зарлаад буй. Ерөнхийлөгч "хэрэглэж болох вакцин арваннэгдүгээр сарын эхээр гарна" гэсэн юм.

АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх ба хяналтын төвийн (CDC) захирал Роберт Редфилдын хэлж буйгаар ойрын өдрүүдэд үхлийн тоо буурах гэнэ. Мөн сүүлийн хоногуудад халдварын тохиолдол буурах хандлагатай байгаа ажээ. Трампын аппаратын нэгэн тушаалтан халдвараар өвчлөгдсөдийн тохиолдлын тоо “зөв гольдрол руу орж байна” гэж хэлсний дараа доктор Редфилдын мэдэгдэл хийгдсэн байна. CDC-ын захирал халдвар авагчдын тоо үнэн хэрэгтээ их байгаа учраас хамгаалалтын арга хэмжээг сулруулж болохгүй гэсэн байв.

Доктор Редфилд мэдэгдэхдээ, 60 сая хүртэл тооны америкчууд халдвар авсан байх магадлалтай гэсэн нь албан ёсны тооноос 10 дахин их байна. Халдварлагчдын үнэн тоо тогтоогдоогүй нь олон шалтгаантай ажээ. Цар тахлын эхэн үеэр тест явуулах боломжгүй байснаас олон америкчууд тест өгөлгүйгээр өөрөө ч мэдээгүй халдвараар дамжсан байж магадгүй гэнэ. Долоодугаар сард CDC мэдэгдэл гаргахдаа коронавирусаар өвчлөгдөгчдийн 40 хувь нь өвчний шинж тэмдэггүй байгаа гэв.

Дэлхийд вирусийн халдвараар өвчлөгсөдийн тоогоор жагсаалтын хоёрт Бразили бичигдэн 3.5 сая тохиолдол тэнд бүртгэгджээ. 

Өдөрт дундажаар 44 мянган халдвар илэрч байгаа ба халдварын үхлийн тоогоор ч тус орон АНУ-ын дараа орж байна. Нийт бараг 120-иод мянган Бразиличууд нас баржээ. Үндэсний хэмжээнд өвчний голомт нь тус орны хүн амын хамгийн өндөр нягтралтай Сан Паулу мужид 27 мянган хүн халдвараар өөд болжээ. Түүний дараа нь 15 мянган нас баралтаар Рио-де-Жанейро орж байна.

Гэсэн хэдий ч Бразиличууд үндэсний эдийн засгийг аварч болох жуулчид ирнэ гэсэн найдлагатай байгаа. Тэд хилээ дахин нээгээд дурсгалт газруудаа нээв. Гэлээ ч өвчлөлт ба үхлийн тооноос болоод жуулчид мөддөө тийш зүглэхгүй биз.

Халдвар дамжих хурд гол төвшнөөс унасан гэх мэдээлэл гарсан учраас коронавирусийн тархалт удааширна гэж тус орны Эрүүл мэндийн яам мэдээлсэн байгаа.

Харин халдварын тоо дахин өсөөд эхэлжээ.

Лондоны Эзэнт улсын коллежийн судалгаа дөрөвдүгээр сараас хойш халдварын тархалтын хурд 1 гэсэн үзүүлэлтээс доош орсныг тогтоосон байлаа. Тэр "рейтинг R 1-ээс доош болсон бол тэр нь халдвартай нэг хүн нэг хүнд л халдвар тараана гэсэн үг юм". Тэр хандлага нь хоёр долоо хоногийн дараа өвчин багассаныг харуулах ёстой гэж яам мэдээлжээ.

Гунигтай чансааны гуравт Энэтхэг орж байгаа ба тэнд 2.6 сая хүн халдвар авсан ба хоногийн шинэ халдварын тоогоор дэлхийн чансааны нэгд орон 62 мянган халдвартай гэж бичигджээ.

Харин 51 мянга орчим үхлийн тоогоор АНУ, Бразили хоёроос бас Мексикээс дор бичигджээ. Тэнд нэг сая хүнд 34 үхэл ноогдож байгаа нь Европ ба Хойд Америкийн  орнуудаас бага тоо юм.

Үхлийн хувь хэмжээ (CFR) вирусийн шинэ халдвартай хүмүүсийн дунд 2% болж буй нь хүн амын залуу насаар зарим нэг нь тайлбарласан байна. Магадгүй коронавирусийн өмнөх төрлүүдээр өвчлөн ямар нэгэн дархлалтай болсон байхыг үгүйсгэх аргагүй. Өмнөд Азийн хүн ам ихтэй бусад орнуудад ч үхлийн хувь хэмжээ бага байгаа. Тухайлбал, тэр үзүүлэлт Бангладешид 22, Пакистанд 28 байгаа  гэнэ. Энэтхэгт үхлийн тоо бага байгааг мужуудын засаг захиргаа хамаагүй багасгасан статистик хөтөлж буйгаар хэлэх ч явдал байгаа.

Халдвартай тохиолдлын тоогоор 925.5 мянга гэсэн тоотой Орос жагсаалтын дөрөвт байгаа. Гэхдээ хоногийн халдварын тоо 5000 гэсэн дундажаар Орос лидерүүдээс хамаагүй дор орж байна. Үхлийн тохиолдол 15 мянга гаруй байгаа нь ч бага юм.

Тавдугаарт ӨАБНУ орж буй. Тэнд 587.3 мянган халдвар илэрсэн ба хоногийн халдварын тоо нь 3900 ба нас барагчид бараг 12 мянга орчимд байгаа.

Зургаад 5359 мянган халдвартай Перу хоногийн 6800 халдвартайгаар бичигджээ Харин үхлийн тоо тэнд харьцангуй өндөр 26.2 мянга гаруй байна.

Жагсаалтын долоод байгаа Мексикт 56.7 мянган хүн вирусаар өнгөрсөн ба хоногийн халдварын нэмэгдэл 6000 орчим байгаа. Нийт 522 мянган Мексикчүүд халдвараар өвчилсөн байна. Цар тахал тус орны эдийн засагт том цохилт өгч хөдөлмөрийн зах зээлд 1.1 сая хүн ажлын байраа алджээ. 

Жашсаалтын найм ба есдүгээрт латин америкийн Колумби 468.3 мянган халдвартайгаар, Чили  385.9 мянган тохиолдолтой гэж бичигдлээ. Үүний хажуугаар 15 мянган колумбичууд, 10 мянган чиличүүд халдвараар нас барсан байна.

COVID-19 халдварын тохиолдол ихтэй топ-10 орны жагсаалтыг Иран төгсгөж байна. 345.4 мянган Иранчууд вирусийн халдвар авсан ба бараг хориод мянган хүнээ тэд алджээ. Хоногт халдварын тоо 2400 орчимын дундажтай байна. Ираны зарим сонинг өвчний талаар худал мэдээлэл тараалаа гээд хааж байснаас харвал тэнд өвчлөгдөгчдийн тоог ихээхэн дардаг бололтой.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 15 цаг 8 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 15 цаг 56 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 15 цаг 57 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 16 цаг 0 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 16 цаг 12 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 16 цаг 13 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 16 цаг 15 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 16 цаг 16 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 16 цаг 19 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 16 цаг 21 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 16 цаг 28 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 16 цаг 30 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 19 цаг 50 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 20 цаг 8 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 20 цаг 17 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 20 цаг 23 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 20 цаг 26 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 20 цаг 29 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 20 цаг 31 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 20 цаг 33 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top