Энэ зун Дани улсын нийслэл Копенгаген хотноо дэлхийн хамгийн ер бусын музей болох "Аз жаргалын музей" нээгджээ. Түүнийг Данийн нийслэлийн чимээгүй нам гүм гудамжны нэгэн байрны подвалд нээсэн байна. Музейг үндэслэгч Майк Викингийн хэлснээр, түүнийг нээсэн гол зорилго нь аз жаргалын бүхий л хэлбэр, илрэлийг янз бүрийн иргэншлэлийн зуу зууны түүхэн призмээр харуулах явдал гэнэ.
"Аз жаргалын музей"-н захирал Майк Викинг: "Музейд бид аз жаргалтай холбоотой байгууламжуудаар экскурс явуулан түүнийг олон талаас нь харуулах боломжийг өгсөн. Та аз жаргалын бодлого, аз жаргалын шинжлэх ухаантай амьдралын чухал зүйлүүдтэй танилцана” хэмээн ярьжээ.
Майк Викинг аз жаргалыг судлах хүрээлэнгийн захирал хүн аж. Тэрээр 2012 оноос хойш НҮБ-аас жил тутам нийтлүүлдэг илтгэлд өөрийн нийтлэлээ хүргэдэг байна.
М.ЦОГТ