Гамалейн нэрэмжит Эпидемиологи, Микробиологийн Хүрээлэн “Sputnik V” нэртэй энэхүү вакцины сүүлчийн шатны туршилтыг явуулж байна. Ирэх долоо хоногоос тус улсын эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулахаар зарлажээ.
Вакцины төслийг санхүүжүүлсэн ОХУ-ын засгийн газрын харьяа Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сангийн захирал Кирилл Дмитриев "вакцинжуулах ажил сайн дурын үндсэн дээр явагдана" гэсэн байна.
Гамалейн хүрээлэнгийн дэд захирал Денис Логунов "Туршилтад хамрагдсан сайн дурынханд вакцин хийлгэсний дараа сөрөг нөлөө илрэх нь бага байна. Тариулсан хэсэгт өвдөлт мэдрэгдэх, толгой өвдөх, халуурах зэрэг сөрөг шинж тэмдгүүд ажиглагдаж байна" хэмээн мэдээлжээ.