Өнгөрсөн оны арванхоёр дугаар сарын сүүлээр коронавируст уушигны хатгалгаа Хятадын Хувай мужид дэлгэрч, түүнээс хойш дэлхий даяар тархсан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавируст халдварыг 2020 оны Гуравдугаар сарын 12-ны өдөр дэлхий даяар "цар тахал" хэмээн зарлаж, хөл хорионы дэглэмийг эрчимтэй авахыг улс орнуудад сануулж байсан юм.
Улс орнууд хамгийн түрүүнд хөл хорио буюу карантин тогтоох замаар иргэдээ хамгаалж, зөв шийдвэр хэмээн дүгнэлтэд хүрээд буй. Манай улсын хувьд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, дотроо халдвар тархаагүй цөөн улсын нэг болоод байгаа.
Карантин гэдэг үг нь Венецийн "quarantena буюу дөчин өдөр" гэсэн үгтэй төрөл ойр аж. Өвчин дэгдсэн тохиолдолд "өвчин гарсан районоос ирсэн хөлөг онгоцнуудын багийг эрэгт гарахыг хориглодог" байсан байна.
Өнөөдрийн байдлаар /2020.08.14/ Коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, нутагт дэвсгэрт бүртгэгдэж, 20.7 сая гаруй хүн өвчилж, 752 мянга гаруй хүн эндээд байна. Мөн сүүлийн 24 цагт дэлхий дахинд 276 мянган хүн халдвар авсны дийлэнх нь Энэтхэг, Бразил, АНУ-д бүртгэгджээ.
Б.Туяа
Сэтгэгдэл (3)