Эдуар Филипп Францын засгийн газрыг гурван жил толгойлсон хугацаа нь франц хэмжилтээр түгшүүртэй он цаг байлаа.
Бензины үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэн үүссэн “шар хантаазтан”- уудын хөдөлгөөн 2018 оны сүүлчээс улам өргөжин тэлж, эдийн засгийн ерөнхий байдалд дургүйцсэн бүх нийтийн эсэргүүцэл болон хувирсан. Өнгөрсөн оны сүүлчээр тэдэнтэй тэтгэвэрийн шинэчлэлийг эсэргүүцэгчид нэгдсэн юм. Тэд нийлээд бүгд найрамдах улсад хамгийн олон хүнтэй урт хугацааны эсэргүүцлийг хийж чадсан билээ.
Арванхоёрдугаар сард эрх баригчид шинэчлэлийг зогсоож байгаа юм шиг харагдан буулт хийлээ. Харин хоёрдугаар сард Эдуар Филипп парламентгүйгээр өөрчлөлт хийж болохыг зөвшөөрсөн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн заалтад оруулахаар шийдсэн ч коронавирус гараад түүнийгээ хэрэгжүүлж амжсангүй. Одоо карантины дараа Парис хандлагаа өөрчилж байна.
Францын эмч нар цар тахлын өмнө салбарынхаа хүнд байдал нэн ялангуяа яаралтай тусламж маш хүнд байгааг хэлж байлаа. Тэд "хязгаарлалт суларсны дараа дахин жагсаж, эрх баригчдыг шалихгүй зүйл дээр хэмнэж, ёс төдий талархлаа илэрхийлсэн" гэв.
Гэсэн ч ард түмний уур хилэн голдуу л төрийн тэргүүнд чиглэгдсэн байгаа. Харин Ерөнхий сайдын чансаа тогтвортой өндөр хэмжээнд байна. Өнгөрсөн сарын санал асуулгаар францчуудын 40 хувь түүнийг дэмжиж байв. Ерөнхий сайд огцорсон гол шалтгаан нь орон нутгийн сонгууль эрх баригч намд том цохилт болсонтой холбон тайлбарлаж болно. Эрх баригч намын цорын ганц амжилт нь Филипп өөрөө Гавр хотын даргын суудлаа хадгалсан явдал болов. Одоо Филипп огцорсны дараа францчууд экс ерөнхий сайдыгаа Ерөнхийлөгч болох боломжийг ярцгааж байна. 2022 онд Филипп Макроныг ялах бүрэн боломжтойг тэдний ихэнх хэлж буй.
М.Цогт