x

Коронавирусийн вакциныг “Хиймэл дагуул-V” гэж нэрлэв

Коронавирусийн эсрэг дэлхийд анхных болон бүртгэгдсэн орос вакциныг "Спутник V" /Хиймэл дагуул-5/ гэж нэрлэв. 1957 онд дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөсөн их цөмрөлтийн дагуу ийм нэрийг вакцинд өгсөн байна гэж Риа новоста агентлаг мэдээлжээ

"Спутник-1" нь дэлхийн сансар судлалыг идэвхжүүлсэн юм.

COVID-19 вирусийн халдварын эсрэг Оросын шинэ вакцин нь дэлхийн хамтын нийгэмлэгт "Спутник"-ын агшиныг бий болголоо. Ийм харьцуулалт нь түүнд "Спутник V" нэрийг өгүүлжээ.

Наймдугаар сарын 11-нд хүний аденовирусийн хэсэг дээр үндэслэгдсэн "Гам-КОВИД-Вак" гэх векторын хоёр бүтцийн вакциныг Оросын Эрүүлийг хамгаалах яам бүртгэн авчээ. Тэр нь зах зээл дээр бүртгэгдсэн шинэ SARS-COV-2 халдварын эсрэг анхны вакцин боллоо. Шинэ вакцин хүний дархлалыг хоёр жилийн хугацаанд бий болгож байгаа гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ вакциныг ойрын хугацаанд бөөнөөр үйлдвэрлэж эхлэнэ гэж найдаж буйгаа хэлээд вакцинжуулалт нь сайн дурын үндсэн дээр явагдах ёстой гэж онцолжээ. Мөн ерөнхийлөгч Путины хоёр охины нэг нь өөр дээрээ шинэ вакцин туршсаныг тэрээр хэлсэн байна. 

Оросын Шинжлэх ухааны академийн Чумаковын нэрэмжит дархлал биологийн эм бүтээн судлах Холбооны шинжлэх ухааны төв долоодугаар сарын 25-нд коронавирусийн эсрэг вакцин нийлүүлэх ДЭМБ-ын тендерт оролцохоор өрөгдлөө өгсөн юм.

Мөн түүнээс арай өмнө Эрүүл мэндийн сайд Мурашко Гималейн нэрэмжит Халдвар ба микробиологийн судлалын Шинжлэх ухааны судалгааны төвийн бүтээсэн халдварын эсрэг вакциныг наймдугаар сарын эхний 10 хоногт бүртгэнэ гэсэн байв. Шинэ вакцин нь үр дүнтэй, аюулгүй нь батлагдаад байгаа гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийд вирусийн халдвараар өвчлөгдөгчдийн тоо 20 саяыг даваад байгаа. Мөн 800 мянгаад хүн энэ халдварын улмаас нас баржээ.

Вакцин бүртгэгдсэнд Палестин хамгийн түрүүнд Орост баяр хүргэн түүнийг авч хэрэглэх анхны орон болохоор найдаж буйгаа Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Владимир Путинд ирүүлсэн цахилгаандаа өгүүлжээ.

Мөн Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Оросын вакциныг хамгийн түрүүнд хүлээн авахад Серби бэлэн гэсэн байв. Филиппины Ерөнхийлөгч Дутарте хамгийн түрүүнд орос вакцинаар тариулна өөрийн оронд түүнийг үйлдвэрлүүлэх лицензийг авна гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хориод орнууд вакцин авахаар Оростой ярилцаж байгаа ажээ. Түүнийг арваннэгдүгээр сараас Бразилийн нэг мужид үйлдвэрлэж эхлэх гэнэ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.194.1)
    Спутник гэдгийг хиймэл дагуул гэж орчуулдаг, ккк?????????
    2020 оны 08 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 15 цаг 1 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 15 цаг 49 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 15 цаг 50 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 15 цаг 53 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 16 цаг 5 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 16 цаг 6 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 16 цаг 8 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 16 цаг 9 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 16 цаг 12 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 16 цаг 14 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 16 цаг 21 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 16 цаг 23 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 19 цаг 43 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 20 цаг 1 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 20 цаг 10 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 20 цаг 16 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 20 цаг 19 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 20 цаг 22 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 20 цаг 24 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 20 цаг 26 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top