Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц өөрийн 85 насны ойн өдрөөр 113 нас наслана хэмээн амласан байна. Энэ тухай буддын шашины лидерийн Орос, Монгол, тусгаар тогтносон орнууд дахь төлөөлөгч бөгөөд Халимагийн тэргүүн хамба Тулга Ринбучий хэлжээ.
Тэрээр "Хүндэд найз нөхөр өө! Энэ оны долоодугаар сарын 6-нд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам 85 нас хүрлээ. Энэ бол маш урт хугацааны амьдралын зам юм. Дээрхийн гэгээнтэн Далай лам бидэнтэй 113 нас хүртлээ хамт байхаар амласан" гэж хэлжээ.
XIV Далай лам нийт хүн төрөлхтний үнэт зүйлс болох хайр, сайхан сэтгэл, зовинол, тэвчээр зэргийг түгээхэд бүхий л амьдралаа зориулж ирсэн Төвдийн буддын шашины лидер “энх амгалан, эв нэгдэл, найрамдлыг” амьтай бүхэнд хүсэн уриалж ирсэн хэмээн Ринбучий тэмдэглэжээ.
Өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд Далай лам маани хөгжөөх хоёр дахь цомгоо гаргаснаа танилцуулж байсан. Далай ламын уншлагийн цомгуудын худалдаанаас олох орлогыг бүтнээр нь Эмори их сургуульд зориулах аж.
XIV Далай лам Данзанжамц 1935 оны долоодугаар сарын 6-нд Төвдийн зүүн хойд хэсгийн Тагцар тосгонд төрөөд 1937 онд XIII Далай ламын хойд дүрээр тодорсон бөгөөд 1940 шашины лидерийн суудалд залагджээ. Төвдийг Хятад эзлэн нэгтгэсний дараа XIV Далай лам 1959 онд Энэтхэгт дүрвэн гараад суурьшжээ. Энх амгаланг сахиулах хүчин чармайлтынхаа төлөө Далай лам 1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн билээ.
М.Цогт