Японы Кабуки театрын уламжлалт энэ утсан хөгжмийн сямисэн нэрийг орчуулвал “гурван утас” гэж бууна.
Сямисэн Японд ойролцоогоор XVI зуунд гарч иржээ. Шанз шиг энэ хөгжмөөр сохор хөгжимчид тэнэн явдаг гейша нар тоглож иржээ. Уламжлалт утаст хөгжмийг хатуу модоор хийн эх биеийг нь муур нохойн арьсаар бүрдэг байсан гэнэ.
Хөгжмийн дууны хувиарлалтыг зааны яс, эсвэл үхрийн эвэр, яст мэлхийн хуягаар хийдэг ба одоо сямисэнийг зурмал киноны хөгжмийн дуу оруулалтад их ашигладаг ажээ.