x

Орос улс коронавирусийн эсрэг вакцины тухай мэдээллийг хулгайлахыг оролджээ

АНУ, Их Британи, Канад улсаас коронавирусийн вакцин үйлдвэрлэхтэй холбоотой мэдээллийг Орос улс хулгайлахыг оролдсон гэж Их Британийн кибер аюулгүй байдлын төв мэдэгдсэн байна. Энэ мэдэгдэлд Оросын тагнуулын байгууллагын бүтцэд ордог кибер тагнуулын APT29, Dukes, Cozy Bear бүлэглэлүүд нь эдгээр улсын эм, вакцин бүтээхэд оролцож байсан төрөл бүрийн байгууллагуудын мэдээллийн сан руу бүтэн жилийн туршид халдаж байсан гэжээ.

Хакерууд вакцин бүтээгчдийн компьютер лүү нэвтрэх, мэдээлэл хулгайлахын тулд программ хангамжийн WellMess, WellMail зэрэг аюултай программ ашиглаж байсан гэж уг мэдэгдэгдэлд тэмдэглэсэн байна.

Тагнуулынхны үзэж байгаагаар бол Оросуудын хулгайлсан мэдээллүүд нь өнөөдөртөө нэг их үнэ цэнэтэй биш, хожим ач холбогдолтой болсон цагт ашиглаж болох мэдээллүүд байсан гэжээ. 

Их Британид SARS-CoV-2-оос урьдчилан сэргийлэх вакциныг Оксфордын их сургууль болон Лондонгийн Imperial College хоёрт л боловсруулж байгаа юм. Энэ хоёр байгууллага хоёулаа хакерийн дайралтад өртсөн гэж тусгай албаны эх сурвалж хэлсэнийг Английн хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ ямар хохирол учруулсныг мэдээлээгүй байгаа юм. 

“Коронавирусийн цар тахалтай тэмцэж байгаа байгууллагууд руу Оросын тагнуулын байгууллага халдаж байгаа нь маргашгүй үнэн. Британи, түүний холбоотнууд дэлхий нийтийг энэ аюулаас аврахын төлөө нэн төвөгтэй үүрэг гүйцэтгэж байхад Оросууд зөвхөн өөрсдийн амин хувийн эрх ашгаа л бодож байна. Британи ийм кибер халдлагын эсрэг, ийм үйлдэлд буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхийн төлөө холбоотнуудтайгаа нягт хамтран ажиллах болно” гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб хэлсэн байна.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ тухайд судалгааны төв, эмийн компанийн компьютерийг хэн эвдэлж халдаж болохыг Москва ёстой мэдэхгүй, энэ талаар тэдэнтэй ямар ч харилцаа холбоо байхгүй гэжээ.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 15 цаг 7 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 15 цаг 54 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 15 цаг 55 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 15 цаг 58 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 16 цаг 10 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 16 цаг 12 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 16 цаг 14 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 16 цаг 15 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 16 цаг 18 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 16 цаг 19 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 16 цаг 26 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 16 цаг 28 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 19 цаг 49 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 20 цаг 6 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 20 цаг 15 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 20 цаг 21 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 20 цаг 24 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 20 цаг 27 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 20 цаг 29 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 20 цаг 32 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top