x

Коронавирусийн шинэ төрөл гурав дахин хурдан тархаж байна

Коронавирусийн шинэ төрөл Европоос АНУ руу тархсан болохыг нэгэн судалгаагаар тогтоожээ. Шинэ мутац нь вирусийг хүмүүст амархан халдварладаг болгосон боловч өмнөх төрлүүдтэй харьцуулахад хүнд өвчлүүлэхгүй байна гэж олон улсын судлаачдын баг пүрэв гаригт мэдээлжээ.

"Хүмүүс одоогийн байдлаар гол төлөв уг төрлөөр халдварлаж байна” гэж Дархлаа судлал, коронавирусийн дархлааны эмчилгээний консорциумын “La Jolla” хүрээлэнгийн судлаач Эрика Оллманн Сапфир “CNN” сувагт ярьсан байна.

“Cell” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд тэмдэглэснээр, судлаачдын баг өмнөх судалгааны ажлаа энэ оны эхээр олон нийтэд танилцуулж байсан бөгөөд генийн дарааллын мэдээллээс үзэхэд вирусний мутацид орсон хувилбар одоо давамгайлж байгааг тогтоожээ.

Судлаачид зөвхөн генийн дарааллыг судлаагүй бөгөөд хүмүүс, амьтад, эсүүдэд туршилт хийхэд мутацид орсон хувилбар илүү нийтлэг хийгээд бусад хувилбараасаа илүү халдварлах чадвартай болсон байжээ.

“Бид “G614” төрөл нь “D614”-өөс илүү халдварлах чадвартай болсон болохыг тогтоосон. Сонирхолтой нь, “G614” өвчин хүндрэх нөлөө үзүүлж буй нотолгоог олоогүй” гэж Лос-Аламос тойргийн Үндэсний лабораторийн мэргэжилтнүүд мэдээлжээ.

“Энэ нь сайн мэдээ байж магадгүй юм” гэж Их Британийн Уорвикийн их сургуулийн профессор Лауренс Янг хэлсэн байна. Судлаачдын баг Европ, АНУ-д халдвар авсан өвчтөнүүдээс цуглуулсан сорьцуудыг шинжилж, генийн дарааллыг судалжээ. 

“2020 оны гуравдугаар сарын 1 хүртэл “G614” Европоос гадна маш ховор байсан бол гуравдугаар сарын сүүлээс хойш дэлхий даяар түгээмэл болсон” гэж судалгаанд тэмдэглэжээ.

“Шинэ төрөл амьсгалын дээд замд гурав дахин хурдан халдварлаж байна. Халдвар авсан хүний тоо маш хурдан нэмэгдэж буйг үүнтэй холбон тайлбарлах боломжтой” гэж судлаачид мэдээлжээ.

Харин Их Британид халдвар авсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн 1000 хүнд хийсэн туршилтаар шинэ төрлөөр халдварласан хүмүүсийн биеийн байдал өмнөх төрлөөр халдварласан хүмүүсийнхтэй харьцуулахад нэг их муудаагүй байна.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 15 цаг 1 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 15 цаг 49 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 15 цаг 50 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 15 цаг 52 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 16 цаг 4 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 16 цаг 6 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 16 цаг 8 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 16 цаг 9 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 16 цаг 12 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 16 цаг 13 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 16 цаг 20 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 16 цаг 22 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 19 цаг 43 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 20 цаг 0 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 20 цаг 9 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 20 цаг 15 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 20 цаг 19 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 20 цаг 21 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 20 цаг 23 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 20 цаг 26 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top