x

Махны үйлдвэрт халдвар тархах эрсдэл яагаад өндөр байна вэ?

Дэлхийн олон оронд мах боловсруулах үйлдвэр, мал нядалгааны газрын олон зуун ажилтан коронавирусний халдвар авсан байна.

Тодруулбал, Уэльсийн Англси арлын тахианы мах боловсруулах үйлдвэрт 150 гаруй ажилтан, Уэльсийн Рексем хот, Английн Уэст-Йоркшир тойргийн үйлдвэрүүдийн ажилтнууд халдвар авчээ.

Мөн Герман, Франц, Испани, АНУ-д ийм тохиолдлууд бүртгэгдсэн байна.

"Манай холбоо мах боловсруулах үйлдвэрүүдэд халдвар тархах эрсдэл өндөр байгааг олон дахин анхааруулсан" гэж Их Британи, Ирландын “Unite” үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Бев Кларксон мэдээлжээ.

Махны үйлдвэрийн ажилтнууд яагаад халдвар авч байна вэ?

Коронавирус агаар дуслаар буюу ханиах, найтаахаас гадна амьсгалах төдийд дамждаг. Мөн вирус тогтсон гадаргуугаар халдвар тархдаг тул үйлдвэрийн ажилтнууд халдвар авах эрсдэл өндөр байгаа юм байна. Үйлдвэрүүд, ялангуяа хүйтэн, чийгтэй орчин нь коронавирус тархах таатай нөхцөлийг бүрдүүлж байна гэж Уорикийн их сургуулийн молекул судлалын профессор Лоуренс Янг мэдээлжээ.

Мөн үйлдвэрийн ажилтнуудын хувьд хурдан ажиллагаатай үйлдвэрийн шугам дээр ажиллаж байгаа тохиолдолд хоёр метрийн зай барих нь хүндрэлтэй байгаа ажээ. Түүнчлэн нарны гэрэл бага тусдаг тул вирус устах магадлал бага байгаагаас гадна хөргүүр гэх мэт олон төрлийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэрүүд нь чимээ шуугиан ихтэй байдаг тул ажилтнууд чанга юм уу хашгирч ярих шаардлага үүсдэгтэй холбоотойгоор халдвар дамжих эрсдэл нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэжээ.

Харин махан бүтээгдэхүүнээс халдвар дамжих эрсдэл бий эсэх талаарх нотолгоо одоогийн байдлаар байхгүй байгаа ажээ.

Ажилтнуудыг хамгаалахын тулд юу хийж байна вэ?

Их Британийн Засгийн газар хоол хүнс боловсруулах салбарын ажилтнуудын баримтлах удирдамжуудыг гаргасан бөгөөд үүнд хоорондоо хоёр метрийн зай барих зэргийг тусгажээ. Мөн Их Британийн Мах боловсруулагчдын холбоо ердийн үеийнхээс илүү олон удаа цэвэрлэгээ хийж, шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийг тусгаарлаж, ажил эхлэх, завсарлах цагийг сөөлжүүлэхийг зөвлөжээ.

Германы Засгийн газар мял нядалгааны газарт аутсорсинг хийх буюу зарим ажиллагааг өөр газарт хариуцуулахыг хориглосон байна. Мөн АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх газар үйлдвэрлэлийн шугамыг сааруулж, ажилтнуудын хооронд хаалт байрлуулж, амны хаалт зүүлгэхийг зөвлөсөн байна. 

www.montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 15 цаг 1 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 15 цаг 49 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 15 цаг 50 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 15 цаг 53 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 16 цаг 5 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 16 цаг 6 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 16 цаг 8 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 16 цаг 9 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 16 цаг 12 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 16 цаг 14 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 16 цаг 21 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 16 цаг 23 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 19 цаг 43 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 20 цаг 1 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 20 цаг 10 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 20 цаг 16 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 20 цаг 19 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 20 цаг 22 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 20 цаг 24 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 20 цаг 26 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top