x

БНСУ-д халдварын хоёр дахь давалгаа дэгдэж эхэлжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, дэлхийн улс орнуудад нэг өдрийн дотор коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол буюу 183 мянга орчим тохиолдол бүртгэгдсэнээс 50 мянга гаруй нь Бразилд бүртгэгджээ. Үүнээс гадна БНСУ-д халдварын хоёр дахь давалгаа дэгдэж эхэлсэн тухай эрх баригчид мэдэгдэж, Новак Жоковичийн зохион байгуулсан теннисийн тэмцээний үеэр хэд хэдэн тамирчин, дасгалжуулагчид коронавирусээр халдварласан байна.

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, “Covid-19”-өөр халдварласан хүний тоо дэлхий дахинд 9 сая давж, 474 мянга гаруй хүн халдварын улмаас нас баржээ. Халдвар авсан нийт 4.9 сая орчим хүн өвчнөө даван гарч, эмнэлгээс гарчээ.

Латин Америк халдварын голомт болоод байгаагаас гадна Энэтхэг, Пакистанд халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж байна.

Бразил, Энэтхэгт илүү олон хүн коронавирусаар халдварласаар байна

Бразилд “Covid-19”-н улмаас 50 мянга гаруй нас барсан тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 1 сая даваад байна. Үүнтэй холбоотойгоор Бразилд хэдхэн долоо хоногийн дараа цар тахал оргил үедээ хүрнэ гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Эрх баригчид гадны иргэдийн улс оронд нэвтрэх эрхэд тавьсан хоригоо дахин 15 хоногоор сунгажээ.

Улс орны эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн байлгах нь өөрийгөө тусгаарлах хатуу арга хэмжээ авахаас илүү чухал болоод байна гэж Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару өмнө нь мэдэгджээ. Ийнхүү мэдэгдсэнийг нь олон улсын шинжээчид төдийгүй Бразилын оршин суугчид нэг бус удаа шүүмжилжээ.

Цар тахал тус улсад дэгдэж эхэлснээс хойш Эрүүл мэндийн сайд нь хоёр ч удаа солигджээ. Тодруулбал, цар тахалтай тэмцэх стратегийн талаар Ерөнхийлөгч Жаир Болсонарутай санал зөрөлдсөний улмаас дөрөвдүгээр сарын 16-нд Луис Энрике Мандетт албан тушаалаасаа огцорсон бол тавдугаар сарын 15-нд түүнийг залгамжлагч Нелсон Тейкс огцорчээ. Тэрбээр мөн өвчний эрт үед гидроксихлорохин эм өгөх талаар төрийн тэргүүнтэй санал зөрөлдсөн байна. 

Хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа хэдий ч Бразилд өнгөрсөн ням гарагт Ерөнхийлөгч Болсонаруг дэмжигчид төдийгүй эсэргүүцэгчид оролцсон хэдэн мянган хүн жагсаал цуглаан хийжээ. Халдварын тохиолдлын тоогоор Бразил АНУ-ын ард бичигдэж байгаа юм.

Өнгөрсөн ням гарагт Энэтхэгт нэг өдрийн дотор халдварын 15 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 410 мянга давжээ. Халдварын улмаас тус улсад 14 мянган хүн нас баржээ. Энэтхэг халдварын тохиолдлын тоогоор дөрөвдүгээрт буюу АНУ, Бразил, ОХУ-ын ард жагсаж байна.

Хоёр долоо хоногийн өмнө Энэтхэгийн эрх баригчид хөл хорионы дэглэмээ сулруулахад халдвар авсан хүний тоо хурдацтай өсөж эхэлжээ. Тус улсад 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд үргэлжилдэг борооны улирлын үеэр цар тахлын дэгдэлт оргил үедээ хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна.

Бусад орны хувьд коронавирусний халдвар эрэгтэйчүүдэд илүү хүнд хэлбэрээр илэрч, нас барсан тохиолдлууд бүртгэгдэж байхад Энэтхэгт энэ өвчний улмаас эмэгтэйчүүд илүү хохирч байгааг статистик мэдээлэл харуулжээ.

БНСУ-д халдварын хоёр дахь давалгаа дэгджээ

Сөүл орчимд коронавирусний халдварт өвчний хоёр дахь давалгаа дэгдэж эхэлсэн тухай БНСУ-ын эрх баригчид даваа гарагт мэдэгджээ. Өнгөрсөн 5 дугаар сард олноор илэрсэн халдварын тохиолдлуудаас хоёр дахь давалгаа эхэлсэн байж магадгүй гэж БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна. 

Халдвар хурдацтай дэгдэхээс болгоомжилж буй Тэжон хотод хөл хорионы илүү хатуу арга хэмжээг эрх баригчид нэвтрүүлжээ. Тус хотод спортын заал, музей, номын сангуудыг хаасан байна. 

Түүнчлэн “Шинчожи” Христийн шашны бүлгийн 22 сүмийг хаажээ. Хоёрдугаар сард “Шинчожи” сүм халдварын голомт болсон билээ.

Нэг өдрийн дотор 30 гаруй тохиолдол бүртгэгдвэл хязгаарлалтын арга хэмжээг чангатгахыг эрх баригчид анхааруулжээ. Ням гарагт БНСУ-д 17 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 6 нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байжээ. БНСУ-д халдвар дэгдэж эхэлснээс хойш 12 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 281 хүн нас баржээ.

Жоковичийн тэмцээний үеэр хэд хэдэн тамирчин халдвар авчээ

Сербийн теннисчин Новак Жоковичийн зохион байгуулсан “Adria Tour” үзүүлэн тоглолтод оролцсон хэд хэдэн хүнээс “Covid-19” илэрчээ.

Тухайлбал, Хорватын тамирчин Борна Чоричийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Өвчин шинж тэмдэггүй илэрсэн тухай тэрбээр мэдэгджээ. Өмнө нь Болгарын тамирчин Григор Димитров болон Димитров, Жокович нарын фитнес дасгалжуулагчид “Covid-19”-өөр халдварлажээ. Цуврал үзүүлэн тоглолтууд Сербийн нийслэл Белград хотод болон Хорватын Задар хотод болжээ. “BBC” агентлагийн мэдээлснээр, Жокович болон тоглолтод уригдсан тамирчид Задар хотод болсон тоглолтын үеэр зай барих журмыг дагаж мөрдөөгүй байна. Тэд мөн сагсан бөмбөг тоглож, дунд сургуулиудаар явж, хотын зоогийн газруудаар үйлчлүүлжээ.

Тэмцээнд оролцоогүй тамирчид энэ үйлдлийг эрс шүүмжилжээ. Чорич халдвар авсан талаарх мэдээлэлд Австралийн теннисчин Ник Кирьос тайлбар өгөхдөө, “Үзүүлэн тоглолт хийх нь маш бодлогогүй шийдвэр байсан юм. Та бүхнийг хурдан тэнхрээсэй гэж хүсэж байна. Заавар зөвлөмжийг үл тоомсорловол ийм зүйл болох нь тодорхой. Энэ бол тоглоом биш” гэжээ. 

Хорватын тамирчин Борна Чорич 

www.montsame.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 15 цаг 19 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 16 цаг 7 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 16 цаг 8 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 16 цаг 11 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 16 цаг 23 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 16 цаг 24 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 16 цаг 26 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 16 цаг 27 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 16 цаг 30 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 16 цаг 32 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 16 цаг 39 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 16 цаг 41 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 20 цаг 1 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 20 цаг 19 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 20 цаг 28 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 20 цаг 34 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 20 цаг 37 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 20 цаг 40 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 20 цаг 41 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 20 цаг 44 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top