x

АНУ-д халдвараар нас барсан хүний тоо 120 мянга давлаа

АНУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний даваа гарагт 120 мянгыг давж, 120036-д хүрснийг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа.

АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо Дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн цэргүүдийг тоог хэдийн давсан бөгөөд зургадугаар сар гарсаар өдөрт дунджаар 800 орчим хүн халдвараар нас баржээ. Уг үзүүлэлт дөрөвдүгээр сард оргил үедээ хүрч, тухайн үед өдөрт дунджаар 2000 орчим хүн халдвараар нас барсан юм.

Энэ сарын 22-ны байдлаар АНУ-д халдварын 2286457 тохиолдол бүртгэгдсэн байна. Мужаар авч үзвэл, Нью-Йорк мужид хамгийн олон буюу 388488 хүн халдвар авч, 31125 хүн нас баржээ. Халдвар улмаас 5000-аас олон хүн нас барсан муж улсуудад Нью-Жерси, Массачусетс, Иллинойс, Пенсильвани, Мичиган, Калифорни орж байна.

АНУ-д тархсан халдварын голомтод тооцогдож байсан Нью-Йорк хотод даваа гаргаас хөл хориог сулруулах хоёр дахь үе шат эхэлж, үсчин, үл хөдлөх хөрөнгө, автомашины худалдаа, зарим жижиглэн худалдааны дэлгүүр нээгдсэн бөгөөд зоогийн газрууд гаднах талбайдаа үйлчлүүлэгч хүлээх авах боломжтой болжээ.

АНУ даяар бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо олон долоо хоногийн турш буурч байсан боловч өнгөрсөн долоо хоногоос бүх муж улсад эдийн засгийг сэргээж эхэлснээс хойш 12 муж улсад халдварын тохиолдлын тоо нэмэгджээ. Цагаан ордны мэдээлснээр, АНУ-д нийт 25 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийсэн байна. 

www.montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 15 цаг 9 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 15 цаг 56 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 15 цаг 58 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 16 цаг 0 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 16 цаг 12 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 16 цаг 14 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 16 цаг 16 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 16 цаг 17 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 16 цаг 20 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 16 цаг 21 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 16 цаг 28 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 16 цаг 30 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 19 цаг 51 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 20 цаг 8 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 20 цаг 17 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 20 цаг 23 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 20 цаг 27 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 20 цаг 29 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 20 цаг 31 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 20 цаг 34 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top