x

Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгчөөр “хийл шиг” тоглодог гэж Жон Болтон ярьсныг Оросын тал няцаав

Сүүлийн үед Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны дурсамж номыг тойрсон дуулиан тасрахгүй байна.

Цагаан ордонд жил гаруй хугацаанд ажилласан тухай дурсамжаа тэр “The Room Where It Happened: A White House Memoir” гэсэн нэртэй ном болгосон нь ирэх долоо хоногт худалдаанд гарах гэж байгаа юм.

Пүрэв гарагт Болтон номныхоо талаар ABC News сувагт ярихдаа АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нарын харилцааны талаар хөндсөн байна.

“Миний бодлоор Путин манай ерөнхийлөгчөөр ‘хийл мэт’ тоглож болно гэж боддог. Путин бол ухаалаг, хэрсүү хүн. Тэр лав манай ерөнхийлөгчийг хэцүү өрсөлдөгч гэж хардаггүй” гэж Болтон ярьжээ.

Тэр цааш нь “Дэлхийн тавцан дахь Оросын байр суурь, стратегийг бүх насаараа судалж, ойлгосон Путин шиг хүнтэй энэ талаар огт мэддэгүй, сонирхдоггүй Дональд Трампыг харьцуулахад л Америк ямар хүнд байдалд байгааг мэдэж болно” гэж ярьсан юм.

Болтоны ярилцлага цацагдсаны дараа Баасан гарагт сэтгүүлчид Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос энэ талаар тодруулахад ”Үгүй. Путин Трампаар хийл шиг тоглож чадахгүй” гэж товч хариулжээ.

Дональд Трамп нь 2016 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдохдоо ОХУ-ын дэмжлэгийг авсан гэх хардлага одоо болтол яригддаг.

Болтоны ярьсан зүйл дээрх хардлагад нэмэр болж магадгүй юм.

Болтоны номонд Трамптай холбоотой өөр олон ноцтой баримт бичигдсэнийг хэвлэлүүд мэдээлж байгаа.

Тухайлбал тэр Финланд улсыг Оросын нэг хэсэг байсан эсэхийг туслахуудаасаа асууж, Их Британи улс цөмийн зэвсэгтэй гэдгийг мэддэггүйгээ харуулж, Хятадын төрийн тэргүүнээс дахин сонгогдоход дэмжлэг үзүүлэхийг хүссэн зэрэг баримтууд бичигджээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 18 цаг 43 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 19 цаг 31 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 19 цаг 32 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 19 цаг 35 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 19 цаг 47 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 19 цаг 48 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 19 цаг 50 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 19 цаг 52 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 19 цаг 54 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 19 цаг 56 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 20 цаг 3 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 20 цаг 5 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 23 цаг 26 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 23 цаг 43 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 23 цаг 52 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 23 цаг 58 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо Өчигдөр 10 цаг 52 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ Өчигдөр 10 цаг 50 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна Өчигдөр 10 цаг 48 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа Өчигдөр 10 цаг 45 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top