x

Чечений удирдагч Франц улсад үймээн дэгдээсэн иргэдээ өмөөрөв

Сүүлийн өдрүүдэд Францын Дижон хотод чечений цагаачид үймээн самуун дэгдээж, цагдаа нар дэг журам тогтоохоор ажиллаж байгаа.

Алжир, Тунис, Морокко зэрэг Умард Африкийн улсуудаас ирсэн цагаачид голдуу амьдардаг Дижон хотын Гресилль хэмээх ядуу дүүрэгт 16 настай чечень хүү халдлагад өртсөнөөс бүх зүйл эхэлсэн юм.

Энэ явдлын дараа Францын өнцөг булан бүрээс төдийгүй, хөрш Европын орнуудаас чеченүүд Дижонд цугларч, өшөө авах ажиллагааг эхлүүлсэн байна. Тэд галт зэвсэг хэрэглэж, галдан шатааж, эвдэн сүйтгэж байгаа.

Францын засгийн газар Дижон хотод цагдаагийн нэмэлт хүч илгээж, олон тооны чечень хүнийг баривчлаад байна.

Тэгвэл өчигдөр ОХУ-ын Чечений Бүгд Найрамдах Улсын засгийн тэргүүн Рамзан Кадыров нутаг нэгтнүүдээ өмгөөлсөн мэдэгдлийг Телеграм хуудсандаа хийжээ.

Тэрбээр хотын хар тамхины наймаачид эхэлж халдлага үйлдсэнээс үймээн гарсан, Францын цагдаа нар гэмт этгээдүүдийн эсрэг хангалттай арга хэмжээ аваагүй тул чеченүүд өөрсдөө асуудлаа шийдэхээс өөр аргагүй болсон гэж тайлбарласан байна.

“Энэ бол үндэстэн хоорондын мөргөлдөөн биш. Хяналтаас гарсан хар тамхины наймаачидтайгаа орон нутгийн удирдлага тэмцэж чадахгүй байгаагаас залуус асуудлыг гартаа авсан байна” гэж тэр бичжээ.

“Хууль сахиулагчид үүргээ биелүүлээгүй. Тиймээс би чеченүүдийн үйлдлийг зөв гэж бодож байна” гэж Кадыров бичсэн байна.

Энэ долоо хоногт Дижон хотод Францын дотоод хэргийн дэд сайд өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцсан бөгөөд байдал сайжиртал цагдаагийн нэмэлт хүчийг хотоос гаргахгүй гэж мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 18 цаг 28 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 19 цаг 16 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 19 цаг 17 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 19 цаг 20 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 19 цаг 32 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 19 цаг 33 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 19 цаг 35 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 19 цаг 36 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 19 цаг 39 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 19 цаг 41 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 19 цаг 48 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 19 цаг 50 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 23 цаг 10 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 23 цаг 28 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 23 цаг 37 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 23 цаг 43 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 23 цаг 46 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 23 цаг 49 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 23 цаг 51 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 23 цаг 54 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top