x

Хятадын эрх баригчид Канадын 2 иргэнийг тагнуулын хэрэгт буруутгажээ

БНХАУ-ын прокурорын газар Канадын иргэн Майкл Ковриг, Майкл Спейвор нарыг тагнуул хийсэн хэрэгт буруутгажээ. Энэ тухай БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын мэдэгдэлд дурджээ.

Ковригийг төрийн нууц агуулсан мэдээллийг цуглуулж, тагнуулын үйл ажиллагааг явуулсан хэрэгт сэжиглэж байгаа бол Спейворыг төрийн нууц агуулсан мэдээллийг хууль бусаар дамжуулсан хэмээн буруутгаж байгаа аж.

Ковригийг буруутгасан прокурорын газрын дүгнэлтийг Бээжин хотын дунд зэрэглэлийн хоёрдугаар шүүхэд шилжүүлжээ. Харин Спэйворын материалыг Даньдун хотын шүүхэд шилжүүлсэн байна. 

“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Канадын хууль сахиулах ажилтнууд АНУ-ын хүсэлтээр 12 дугаар сарын 1-нд Ванкувер хотоос баривчилснаас хойш Хятад-Канадын хооронд дипломат маргаан үүссэн юм. Удалгүй Хятадын эрх баригчид Канадын дипломат ажилтан асан, “Олон улсын хямралын бүлэг” төрийн бус байгууллагын ажилтан Майкл Ковригийг баривчилсан бол дараа нь Канадын иргэн Майкл Спэйворыг баривчилсан тухай мэдээлсэн юм. Майкл Спэйвор нь БНАСАУ-д аялуулж, энэ улсад хоккейн тэмцээн зохион байгуулдаг “Paektu Cultural Exchange” олон улсын төрийн бус байгууллагын тэргүүн аж. Канадын иргэдийг Хятадын үндэсний аюулгүй байдалд аюул учруулахуйц үйл ажиллагаа явуулсан гэж буруутгажээ.  Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ, Ковриг, Спэйвор нарыг мөрдөн шалгаж байгаа нь Мэн Ваньжоуг саатуулсантай холбоогүй гэжээ.

www.montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 18 цаг 25 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 19 цаг 13 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 19 цаг 14 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 19 цаг 17 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 19 цаг 29 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 19 цаг 31 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 19 цаг 32 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 19 цаг 34 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 19 цаг 37 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 19 цаг 38 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 19 цаг 45 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 19 цаг 47 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 23 цаг 8 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 23 цаг 25 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 23 цаг 34 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 23 цаг 40 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 23 цаг 43 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 23 цаг 46 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 23 цаг 48 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 23 цаг 51 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top