x

Хятадын тал Энэтхэгийн 10 олзны цэргийг шилжүүлж өгчээ

Өнгөрсөн Даваа гарагт Хималайн уулын хилийн маргаантай бүсэд болсон мөргөлдөөний үеэр олзлогдсон 10 цэргийг Хятадын тал Энэтхэгт хүлээлгэн өгчээ.

Тэдний дотор дөрвөн офицер байсныг Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Кашмирийн Ладакт оршдог Галваны хөндий хэмээх газарт болсон мөргөлдөөний үеэр Энэтхэгийн талаас 20 цэрэг амь үрэгдэж, 76 цэрэг шархдсан гэсэн тоо бий.

Харин Хятадын талаас хохирлын талаар ямар нэг тоо баримт дэлгээгүй байна. Өчигдөр олзны цэргүүдийг сулласан явдал нь хоёр улсын зэвсэгт хүчний хооронд үргэлжилж байгаа яриа хэлэлцээний эхний үр дүн бололтой.

Дээрх мэдээг цацагдахаас өмнө өчигдөр Энэтхэгийн армийн офицер Хятадын хилийн цэргүүдийн хэрэглэсэн гэх зэвсгийн зургийг сошиал сүлжээнд нийтэлсэн нь дуулиан тарьсан юм.

Зураг дээр олон тооны хадаас тогтоосон төмөр саваануудыг үзүүлсэн байжээ.

Хоёр улсын хооронд 1996 онд байгуулсан гэрээ ёсоор хилийн маргаантай бүсэд харуулын үүрэг гүйцэтгэхдээ цэргүүд галт зэвсэгтэй явах ёсгүй юм байна. Тиймээс уг мөргөлдөөнд талууд чулуу, мод, төмөр саваа зэргийг зэвсэг болгон ашиглажээ.

Мөргөлдөөн болсон газар нь далайн түвшнээс 4,300 орчим метрийн өндөрт байдаг ба зарим цэргүүд өндөр хавцлаас Галваны гол руу унаж амь үрэгдсэн гэнэ.

Хятад, Энэтхэгийн хилийн зөрчил мөргөлдөөний түүхэнд 45 жилийн дараа хүний амь үрэгдсэн анхны хэрэг гарсан нь энэ юм. Хамгийн сүүлд 1975 онд Энэтхэгийн зүүн хойд Аруначал Прадеш мужийн нутаг дахь хилийн маргаантай бүсэд хоёр талын цэргүүд буудалцах үеэр Энэтхэгийн дөрвөн цэрэг амь үрэгдэж байжээ.

Сүүлд гарсан мөргөлдөөнд талууд харилцан нэг нэгнийгээ түрүүлж өдөөн хатгасан хэмээн буруутгаж байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 18 цаг 20 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 19 цаг 7 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 19 цаг 8 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 19 цаг 11 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 19 цаг 23 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 19 цаг 25 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 19 цаг 27 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 19 цаг 28 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 19 цаг 31 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 19 цаг 32 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 19 цаг 39 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 19 цаг 41 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 23 цаг 2 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 23 цаг 19 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 23 цаг 28 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 23 цаг 34 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 23 цаг 37 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 23 цаг 40 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 23 цаг 42 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 23 цаг 45 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top