x

АНУ ПДХЦ-ыг байрлуулах талаар Японтой үргэлжлүүлэн хэлэлцэнэ

АНУ “Aegis Ashore” пуужингийн довтолгооноос хамгаалах цогцолбороо /ПДХЦ/ Японы нутаг дэвсгэрт байрлуулах асуудлаар тус улстай үргэлжлүүлэн зөвлөлдөнө гэж Пентагоны тэргүүний Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслахын үүрэг гүйцэтгэгч Дэвид Хелви мэдэгджээ.

“Одоо бид асуудлын мөн чанарыг ойлгох, хөгжлийн зөв замыг тодорхойлохын тулд Японы түншүүдтэй техникийн асуудлыг хэлэлцэхэд анхаарлаа хандуулж байна. Японы Засгийн газар техникийн асуудлаас гаднаас зардал багатай шийдлийг олохын тулд төлөвлөгөөгөө эргэж харсан гэж бид ойлгож байна” гэж тэрбээр хэлснийг “NHK” телевиз иш татан уламжилсан байна.

Пентагоны төлөөлөгч мөн “Aegis Ashore” цогцолборыг байрлуулах нь Вашингтон, Токиогийн стратегийн холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ Японы ард түмэнд ашиг тусаа өгнө гэдгийг тэмдэглэжээ.

Америкийн цогцолборыг байрлуулахаа түр зогсоож буйг Японы Батлан ​​хамгаалахын сайд Коно Таро даваа гарагт мэдэгдсэн юм. Түүний мэдэгдсэнээр, “Aegis Ashore” төслийг зогсоох шийдвэрийг тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо зургадугаар сарын 12-нд баталсан байна.

АНУ-ын засаг захиргаа “Aegis Ashore” загварын хоёр цогцолборыг Японд худалдах зөвшөөрлийг хэдийнээ өгсөн байжээ. Тэдгээрийг Японы гол арал болох Хоншю арлын баруун өмнөд хэсэгт орших Ямагучи мужид болон Акита мужийн хойд хэсэгт байрлуулахаар төлөвлөж байсан байна. Японы эрх баригчид уг цогцолборуудыг ирж болзошгүй баллистик пуужингийн довтолгооноос нутаг дэвсгэрээ бүхэлд нь хамгаалах зориулалтаар газар нутагтаа байрлуулахаар төлөвлөж байв.

www.montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 18 цаг 30 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 19 цаг 18 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 19 цаг 19 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 19 цаг 22 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 19 цаг 34 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 19 цаг 35 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 19 цаг 37 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 19 цаг 39 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 19 цаг 41 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 19 цаг 43 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 19 цаг 50 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 19 цаг 52 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 23 цаг 13 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 23 цаг 30 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 23 цаг 39 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 23 цаг 45 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 23 цаг 48 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 23 цаг 51 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 23 цаг 53 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 23 цаг 56 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top