x

Берлин хотын цэцэрлэгт гарсан аллагыг Оросын эрх баригчид захиалсан гэж Герман улс дүгнэжээ

Өнгөрсөн онд Берлин хотын төв цэцэрлэгт гарсан аллагыг Оросын эрх баригчид захиалсан гэсэн дүгнэлтийг Германы прокурорууд өчигдөр танилцуулжээ.

Үүний дараа Берлинд суугаа ОХУ-ын элчин сайд уг дүгнэлтийг эрс няцаасан мэдэгдэл гаргасан байна. Харин Герман улсын засгийн газар дээрх хэрэгтэй хобогдуулан Орос улсын эсрэг хориг арга хэмжээ авч болзошгүйг анхааруулжээ.

“2019 оны долдугаар сарын 18-ны өдөр болсон явдлаас өмнө сэжигтэн ОХУ-ын төв засгийн газрын эрх мэдэлтнүүдээс чечень гаралтай Гүржийн иргэний амийг хөнөөх даалгавар авсан байна” гэж Германы холбооны прокурорын газрын мэдэгдэлд өгүүлсэн байна. Мэдэгдэлд сэжигтний нэрийг Вадим К, хохирогчийн нэрийг Торнике К гэж дурджээ.

Чечений зэвсэгт хүчний командлагч асан хохирогчийн толгойн тус газарт ойрын зайнаас хоёр удаа буудаж хөнөөсөн юм байна. Аллага болсон газар нь Германы парламент, засгийн газрын байрнаас холгүй оршдог Kleiner Tiergarten цэцэрлэг юм байна.

Мотоцикльтэй алуурчин хохирогчийн араас ойртож очоод дуу намсгагчтай Glock 26 гар буугаар буудсан гэнэ.

Хохирогчийг газарт унасны дараа алуурчин толгойд нь хоёр удаа буудсаныг прокурорын дүгнэлтэд өгүүлжээ. “Бид энэ дүгнэлтийг ямар ч үндэслэлгүй, оргүй хоосон гүтгэлэг гэж үзэж байна” гэж Берлинд суугаа ОХУ-ын элчин сайд Сергей Нечаев мэдэгдсэн бол Вена хотод айлчилж байгаа Германы гадаад хэргийн сайд Хэйко Маас ОХУ-ын элчин сайдтай холбогдож, байр сууриа илэрхийлснийг мэдэгдсэн байна.

Хохирогчийг өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин салан тусгаарлагчдын талд Кавказад байлдаж байсан маш аюултай этгээд гэж тодорхойлж байв. Түүнийг бас Москвагийн метронд гарсан халдлагатай холбоотой гэж зарлаж байжээ.

Прокурорын дүгнэлт гарсны дараа удалгүй канцлерь Ангела Меркелийн засгийн газар Орос улсын эсрэг хориг арга хэмжээ авах талаар төлөвлөж байгаагаа зарласан юм.

Германы засгийн газар энэ хэргийг 2018 онд Их Британид Сергей Скрипалийг хордуулж, амийг нь хөнөөсөн хэрэгтэй адилтгасан байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Герман улс Оросын хоёр дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөсөн нь дээрх аллагын хэрэгтэй холбоотой авсан арга хэмжээ байжээ.

Хариуд нь Оросын тал мөн Москвад суудаг Германы хоёр дипломатчийг албадан гаргасан юм.

Германы зарим эх сурвалжийн мэдээлснээр аллагын сэжигтэн нь Зөвлөлтийн үед Казахстанд хүүхэд насаа өнгөрөөгөөд сүүлд Сибирьт шилжиж суурьшсан 54 настай Вадим Красиков гэгч ажээ.

Тавдугаар сард канцлерь Ангела Меркель ОХУ-ын талаас өөрийнх нь эсрэг кибер халдлага үйлдсэнийг нотлох хөдөлшгүй баримт илрүүлснээ мэдэгдэж байв.

Тухайн үед канцлерь Берлиний цэцэрлэгт гарсан аллагыг “талуудын харилцан итгэлцлийг сүйтгэсэн хэрэг” гэж тодорхойлж байжээ.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 18 цаг 25 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 19 цаг 13 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 19 цаг 14 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 19 цаг 17 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 19 цаг 29 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 19 цаг 30 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 19 цаг 32 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 19 цаг 33 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 19 цаг 36 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 19 цаг 38 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 19 цаг 45 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 19 цаг 47 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 23 цаг 7 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 23 цаг 25 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 23 цаг 34 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 23 цаг 40 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 23 цаг 43 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 23 цаг 46 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 23 цаг 48 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 23 цаг 50 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top