x

“Facebook” өнгөт арьст ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлнэ

Америкийн “Facebook” корпораци ойрын 5 жилийн хугацаанд удирдах албан тушаал хашдаг өнгөт арьст ажилтнуудынхаа эзлэх хувийг 30 хувиар нэмэгдүүлэхийг зорьж байна. Түүнчлэн өнгөт арьст иргэдийг дэмжих өөр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх гэж байгаагаа компани цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Бид 2023 оны эцэс гэхэд ажилтнуудынхаа 50 хувийг цөөнхийн төлөөллөөс бүрдүүлсэн байх бөгөөд энэ хугацаанд өнгөт арьст болон латин америк ажилтнуудынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлэхийг зорьж байна. Мөн ойрын 5 жилийн хугацаанд удирдах албан тушаалд ажилладаг өнгөт арьстнуудын тоог 30 хувиар нэмэгдүүлэхээс гадна тус албан тушаалыг эрхэлдэг эмэгтэй ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлсээр байх болно” гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ.

Өнгөт арьст урлаг соёлын зүтгэлтнүүд хийгээд африк гаралтай америк иргэдийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг жижиг бизнес эрхлэгчид, ашгийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлэхэд зориулж энэ онд 100 сая ам.доллар зарцуулахаа компани мэдэгджээ. Түүнчлэн “Facebook” нийгмийн сүлжээнд “Lift Black Voices” буюу “Өнгөт арьстнуудын дуу хоолойг илүү чанга хүргэе” хэмээх нэртэй тусгай хуудас гаргаж, тэндээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тэгш бус байдалтай тэмцэх тухай мэдээллийг оруулахаас гадна өнгөт арьст иргэдийн төлөөлөл болсон хүмүүс өөрсдийн түүхээсээ хуваалцах аж.

Африк гаралтай америк эр Жорж Флойд цагдаа нарт саатуулагдсаныхаа дараа нас барсан хэрэг 5 дугаар сарын 25-нд гарсан юм. Энэ хэргийн дараа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, цагдаа нарыг дур зоргоороо аашлахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан АНУ даяар өрнөж эхэлсэн билээ.  

www.montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 18 цаг 32 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 19 цаг 20 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 19 цаг 21 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 19 цаг 24 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 19 цаг 36 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 19 цаг 37 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 19 цаг 39 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 19 цаг 40 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 19 цаг 43 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 19 цаг 45 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 19 цаг 52 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 19 цаг 54 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 23 цаг 14 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 23 цаг 32 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 23 цаг 41 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 23 цаг 47 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 23 цаг 50 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 23 цаг 53 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 23 цаг 55 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 23 цаг 57 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top