x

Японы Хууль зүйн сайд асныг эхнэрийн хамт баривчлах хүсэлт гаргажээ

Японы Прокурорын газраас тус улсын Хууль зүйн сайд асан Кацуюки Каваи, түүний эхнэр Анри Каваи нарыг баривчлах хүсэлт гаргажээ. “Kyodo” агентлагийн мэдээлснээр, тэднийг өнөөдөр баривчлан саатуулах аж. Эхнэр нөхөр хоёрыг сонгуулийн кампанит ажлын үеэр сонгогчдод хахууль өгөгх замаар Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэрэгт буруутгасан байна. 

Каваи өнгөрсөн оны долдугаар сард болсон сонгуулийн үеэр парламентын дээд танхимд нэр дэвшин өрсөлдсөн эхнэрийнхээ сонгуулийн кампанит ажлыг удирдан явуулсан гэж мөрдөн байцаагчид дүгнэжээ. Сайд асан Хирошима мужийн тойргийн сонгогчдод нийтдээ 24 сая иенийг /224 мянган ам.доллар/ бэлнээр тараасан байна. Мөн орон нутгийн удирдлагын төлөөлөгчдөд мөнгө шилжүүлжээ.

Мөрдөн байцаалтын дүгнэлтээс үзэхэд Анри Каваи 1.5 сая иенийг /14 мянган ам.доллар/ ижил зорилгоор зарцуулсан байна. Байцаалтын үеэр 100 орчим хүн авлига авсан гэж мэдэгджээ. Эхнэр, нөхөр хоёул өнгөрсөн жилийн сонгуульд ялж, парламентын дээд танхимын депутатаар сонгогдсон байна. Тэд хуульд харшлах аливаа үйл ажиллагаа явуулаагүй гэж мэдэгдэж байгаа аж.

Улстөрчид энэ долоо хоногт эрх баригч Либерал-Ардчилсан намын эгнээнээс гарсан боловч парламентын гишүүн хэвээр үлдэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Тэдэнд халдашгүй дархан эрх олгосон парламентын чуулган зургадугаар сарын 17-нд хаагдсан бөгөөд энэ нь Прокурорт баривчлах ажиллагаа явуулах боломж олгож байгаа юм.

Каваин эхнэр сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуулийн штабынхаа хөрөнгө мөнгийг буруугаар ашиглах замаар хууль зөрчсөн гэх мэдээлэл долоо хоног тутмын нэгэн сонинд гарсны дараа тэрбээр өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээр Хууль зүйн сайдын албан тушаалаас огцорчээ. Каваи Японы Ерөнхий сайд Абэ Шинзод ойр улстөрчдийн нэгд тооцогддог байсан бөгөөд  түүнд хэрэг үүсгэн шалгах нь Ерөнхий сайдын нэр хүндэд муугаар нөлөөлж магадгүй байна.

www.montsame.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 18 цаг 19 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 19 цаг 7 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 19 цаг 8 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 19 цаг 11 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 19 цаг 23 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 19 цаг 24 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 19 цаг 26 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 19 цаг 27 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 19 цаг 30 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 19 цаг 32 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 19 цаг 39 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 19 цаг 41 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 23 цаг 1 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 23 цаг 19 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 23 цаг 28 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 23 цаг 34 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 23 цаг 37 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 23 цаг 40 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 23 цаг 41 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 23 цаг 44 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top