x

АНУ далайн усан доогуур суурилуулах дата кабелийг Хонг Конгоор дамжуулахгүй

Google, Facebook компаниуд Номхон далайн усан доогуур өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ байгуулах санал гаргаад АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Зөвлөлөөс зөвшөөрөл хүлээж байгаа юм.

“The Pacific Light Cable Network” нэртэй уг сүлжээ нь АНУ-ыг Тайвань, Филиппин, Хонг Конгтой холбох зорилготой байв.

Харин АНУ-ын хууль зүйн яам өчигдөр энэ төлөвлөгөөнөөс Хонг Конгийг хасах зөвлөмжийг гаргажээ.

Учир нь Хонг Конг хотод сүүлийн үед Бээжингийн хяналт нэмэгдэж, бие даасан статус нь алдагдах хандлагатай болсон тул АНУ үндэсний аюулгүй байдлын үүднээс ийм шаардлага тавьсан байна.

АНУ-ын Хууль зүйн яамнаас Харилцаа Холбооны Зөвлөлд ирүүлсэн зөвлөмжид “Хонг Конгт сүлжээний станц байрлуулснаар Нэгдсэн Улсын мэдээллийн урсгалыг Хятадын тал хянах эрсдэл үүсч байна” гэж тайлбарлажээ.

Дөрвөн жилийн өмнө Google, Facebook компаниуд Лос Анжелес хотыг Хонг Конгтой далай доогуур холбох төлөвлөгөөг зарлаж байв. Ингэхдээ China Soft Power Holdings компанитай хамтарч ажиллахаар болж байжээ.

“The Pacific Light Cable Network” сүлжээ нь нийт 12,800 км урттай байх юм.

Хурдны хувьд секундэд 120 Терабайт дата дамжуулах ба энэ нь Лос Анжелес, Хонг Конгийн хооронд 80 сая HD чанартай видео хурал нэгэн зэрэг явуулах боломжтой гэсэн үг.

Одоогийн байдлаар Номхон далай доогуур татсан ихэнх кабель АНУ-Японы хооронд суурилагдсан байдаг. 

Энэ оны дөрөвдүгээр сард Вашингтоны засаг захиргаа АНУ-Тайваний хэсгийг ажилд оруулах зөвшөөрлийг Google компанид өгч байжээ.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 18 цаг 13 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 19 цаг 1 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 19 цаг 2 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 19 цаг 5 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 19 цаг 17 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 19 цаг 18 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 19 цаг 20 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 19 цаг 21 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 19 цаг 24 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 19 цаг 26 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 19 цаг 33 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 19 цаг 35 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 22 цаг 55 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 23 цаг 13 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 23 цаг 22 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 23 цаг 28 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 23 цаг 31 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 23 цаг 34 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 23 цаг 36 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 23 цаг 39 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top