x

Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамны сайд огцрох хүсэлтээ гаргажээ

Хоёр Солонгосын харилцаа эрс муудсантай холбоотойгоор Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамны сайд Ким Ёон Чул өчигдөр албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргажээ.

“Өмнөд, Умард Солонгосын харилцаа муудсаны хариуцлагыг би өөртөө хүлээж, огцрох шийдвэр гаргалаа. Энх тайван, хөгжил цэцэглэлтийг хүсэн хүлээж байсан ард түмнийхээ итгэлийг алдсандаа би харамсаж байна” гэж тэр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Сүүлийн өдрүүдэд хоёр Солонгосын харилцаа эрчимтэй муудаж, Пёньяны эрх баригчид хилийн ойролцоо байрладаг хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлсэн бол хоёр улсын хил рүү цэрэг, зэвсэг илгээж, хүчээ зузаатгахаа мэдэгдээд байна.

Харилцаа муудах болсон гол шалтгаан нь хүний эрхийг хамгаалагчид, Умардын дүрвэгчид Пёньяны дэглэмийн эсрэг суртал ухуулгын материалуудыг агаарын бөмбөлөгт зүүж, хил давуулдаг явдалтай холбоотой.

Умард Солонгосын тал энэ үзэгдлийг зогсоохыг Өмнөдийн эрх баригчдаас удаа дараа шаардаж байв. Ким Ёон Чул хоёр орны харилцааг муудахаас сэргийлж чадаагүй, хэтэрхий удаан ажилласан гэж шүүмжлүүлж байгаа.

Хоёр Солонгосын удирдагчид 2018 оны хавар уулзахдаа хилийн дагуу байрласан харуулын цэгүүдээ цөөрүүлэх, цэрэг, зэвсгээ татах тохиролцоо хийсэн нь ийнхүү цуцлагдаж байна.

Өчигдөр Өмнөд Солонгосын засгийн газар яриа хэлэлцээ хийх элч төлөөлөгч илгээх санал гаргасныг Умардын тал хүлээж аваагүй юм. Одоо хоёр улсын харилцааг сэргээх ганц арга нь Сөүлийн эрх баригчид Вашингтоны засаг захиргаатай "Умард Солонгосын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг зөөлрүүлэх талаар ярилцах" гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 18 цаг 30 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 19 цаг 18 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 19 цаг 19 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 19 цаг 22 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 19 цаг 34 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 19 цаг 35 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 19 цаг 37 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 19 цаг 38 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 19 цаг 41 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 19 цаг 43 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 19 цаг 50 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 19 цаг 52 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 23 цаг 12 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 23 цаг 30 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 23 цаг 39 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 23 цаг 45 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 23 цаг 48 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 23 цаг 51 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 23 цаг 52 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 23 цаг 55 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top