x

Дональд Трамп сонгуульд ялахад туслахыг Ши Жиньпинээс гуйж байсныг Жон Болтоны номонд өгүүлжээ

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны “The Room Where It Happened: A White House Memoir” ном хэвлэгдэн гарахад бэлэн болоод байгаа.

Ерөнхийлөгч Дональд Трампын талаар нэлээд таагүй баримтуудыг агуулсан уг номыг худалдаанд гаргуулахгүйн тулд АНУ-ын хууль зүйн яам Мягмар гарагт шүүхэд хандсан юм. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууц мэдээллүүдийг ил болгох эрсдэлтэй гэж шүүхийн бичиг баримтад өгүүлсэн байна. Бас Жон Болтоныг Цагаан ордонд ажиллаж эхлэхдээ байгуулсан нууц хадгалах гэрээг зөрчсөн гэж буруутгажээ.

Өчигдөр “The Wall Street Journal” энэхүү номноос зарим хэсгийг эшлэл болгон нийтэлжээ.

Уг номонд өгүүлсэн нэг сонирхолтой баримт нь Дональд Трамп Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзахдаа Америкаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдаж авахыг хүсээд ингэх нь түүнийг 2020 онд дахин сонгогдоход чухал ач холбогдолтойг тайлбарласан тухай юм.

Өнгөрсөн онд Японы Осака хотод болсон Их 20-ын чуулганы үеэр Ши Жиньпинтэй уулзахдаа Трамп “Ярианы сэдвийг АНУ-ын дараагийн сонгууль руу гэнэт эргүүлж, Хятадын эдийн засгийн хүчин чадлыг магтангаа сонгуульд ялахад нь туслахыг Шигээс хүсэж байв” гэж Болтон бичжээ.

Трамп энэ үеэр Хятад улс АНУ-аас шар буурцаг, үр тариа ихээр худалдаж авбал сонгуулийн үр дүнд шууд нөлөөлнө гэж ярьж байжээ.

“Би Трампын хэлсэн үгийг тэр чигт нь буулгамаар байсан. Гэвч засгийн газрын албан ёсны тэмдэглэлд өөрчилсөн байна лээ” гэж дуулиант номонд бичсэн байна.

Болтон бас “Трамп хувийн болон улс орны эрх ашгийг зөвхөн худалдааны асуудал дээр төдийгүй үндэсний аюулгүй байдлын бүх асуудал дээр хольж хутгаж байв” гэж дурсжээ.

Дональд Трамп одоо 2020 оны сонгуульд дахин ялахын тулд Хятадын эсрэг хатуу байр суурь баримталж байгаа. Харин Жон Болтоны ном түүний энэ тактикт том цохилт болж магадгүй байна.

Болтоны бичсэн зүйлийг батлах нэг баримт нь саяхан Трамп болон түүний засаг захиргаа Хятад улс АНУ-аас их хэмжээний шар буурцаг, үр тариа худалдаж авч байгааг зарласан явдал юм.

Худалдааны асуудлаас бусад асуудлууд дээр ч Трамп ямар эргэлзээтэй байр суурьтай байсныг Болтон бичжээ. Тухайлбал 2019 оны зургаадугаар сарын 12-нд Хонг Конгод өрнөж буй үйл явдлын талаар мэдээлэл өгөхөд Трамп “Би үүнд оролцмооргүй байна. Бидэнд ч бас хүний эрхийн асуудал байгаа” гэж булзааруулж байсан гэнэ.

“Уг нь Трамп энэ боломжийг ашиглан Хятадад шахалт үзүүлж болох байсан. Гэтэл тэр тухайн үед тохиосон Тяньаньмэний хэрэг явдлын 30 жилийн ойд зориулан мэдэгдэл гаргахаас хүртэл татгалзаж байв” гэж Болтон дурссан байна.

Трамп тэр үед “Энэ хэнд хамаатай юм бэ? Би тэдэнтэй ашигтай гэрээ байгуулахыг хичээж байна” гэж хариусан гэнэ.

Трамп бас худалдааны гэрээ байгуулахад нь нэмэртэй бол (мэдээж дахин сонгогдоход нь бас) Хуавэй компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоуд үүсгэсэн хэргийг ч хаахад бэлэн байгаагаа илэрхийлж байжээ.

Жон Болтоны дурсамж ном зургаадугаар сарын 23-нд худалдаанд гарах юм. Харин Цагаан ордныхон уг номонд шүүхээс хориг тавиулахаар шаргуу ажиллаж байна. Жон Болтон Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр 2018 оны дөрөвдүгээр сараас 2019 оны есдүгээр сар хүртэл ажиллаад Дональд Трамптай байр суурь зөрчилдсөн шалтгаанаар албан тушаалаасаа чөлөөлөгдөж байв.

 

Эх сурвалж: Associated Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 18 цаг 31 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 19 цаг 19 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 19 цаг 20 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 19 цаг 23 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 19 цаг 35 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 19 цаг 37 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 19 цаг 38 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 19 цаг 40 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 19 цаг 43 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 19 цаг 44 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 19 цаг 51 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 19 цаг 53 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 23 цаг 14 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 23 цаг 31 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 23 цаг 40 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 23 цаг 46 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 23 цаг 49 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 23 цаг 52 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 23 цаг 54 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 23 цаг 57 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top