x

Энэтхэг, Хятадын хил дээр 45 жилийн хугацаанд анх удаа цэргүүд амиа алджээ

Кашмир мужтай хөрш зэргэлдээ оршдог Ладакх мужид Хятадын цэргүүдтэй мөргөлдсөний улмаас Энэтхэгийн 20 цэрэг амиа алдсан гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ. Энэ нь тус бүс нутаг дахь Энэтхэг-Хятадын хилийг орлодог хяналтын шугам дээр 45 жилийн хугацаанд анх удаа цэргүүд амиа алдсан тохиолдол болж буй юм.

Галван хөндий орчимд болсон мөргөлдөөний үеэр нэг офицер, хоёр цэрэг амиа алдсан гэж Энэтхэгийн арми урьд  нь мэдээлсэн байна. Гэсэн хэдий ч дараа нь хэд хэдэн хүн гэмтэл бэртлээс болж нас барсан байна.

Үүний зэрэгцээ Энэтхэгийн хэд хэдэн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, мөргөлдөөн болсон газар буун дуу гараагүй бөгөөд Энэтхэгийн цэргүүдийг “үхтэл нь зодсон” гэж таамаглаж байгаа аж. Энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй боловч сүүлийн долоо хоногуудад хяналтын шугам дээр цэргүүдийн хооронд удаа дараа зодоон болж байжээ.

Мөргөлдөөний үеэр хоёр тал хоёул хохирол амссан гэж Энэтхэгийн хэвлэлүүдэд бичжээ. Харин Хятадын арми цэргүүд нь амиа алдсаныг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Энэтхэгийн цэргүүд амь үрэгдсэн тухай мэдээлэл өгөөгүй гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Энэтхэг, Хятадын хяналтын шугамыг маш муу зааглажээ. Үүний зэрэгцээ энэ бүсэд гол мөрөн, нуур, цастай оргилууд байдаг нь газарзүйн байрлал нь өөрчлөгдөх магадлалтай гэсэн үг бөгөөд Энэтхэг, Хятадын армийн цэргүүд маш олон цэгт нүүр тулахад хүргэдэг аж.   

Хоёр улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид хурцадмал байдлыг намжаах зорилгоор уулзахаар төлөвлөж байна гэж Энэтхэгийн арми мэдэгджээ. Хятадын тал ч мөн ийм уулзалт болно гэдгийг нотолсон бөгөөд улсынх нь хилийг зөрчсөн гэж Энэтхэгийг буруутгасан байна.  

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Энэтхэгийн цэргийнхэн даваа гарагт хяналтын шугамыг хоёр удаа давж "хятад ажилтнуудыг өдөөн хатгаж, халдлага үйлдсэн нь бие махбодын ноцтой зөрчилдөөнд хүргэсэн" гэжээ.

Харин Энэтхэгийн Гадаад хэргийн яам Хятадыг өнгөрсөн долоо хоногт байгуулсан хяналтын шугамыг хүндэтгэх тухай гэрээг зөрчсөн гэж буруутгасан байна. “Хятадын тал энэ бүс дэх статус-квог дангаар өөрчлөхийг оролдсон нь ширүүн мөргөлдөөн болох шалтгаан болсон" гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 18 цаг 24 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 19 цаг 12 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 19 цаг 13 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 19 цаг 15 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 19 цаг 27 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 19 цаг 29 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 19 цаг 31 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 19 цаг 32 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 19 цаг 35 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 19 цаг 36 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 19 цаг 44 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 19 цаг 45 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 23 цаг 6 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 23 цаг 23 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 23 цаг 32 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 23 цаг 39 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 23 цаг 42 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 23 цаг 44 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 23 цаг 46 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 23 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top