ОХУ-ын ерөнхийлөгчид бараалхах хүн бүр тусгай ариутгагч хонгилоор нэвтэрдэг болсныг РИА агентлаг өчигдөр мэдээлжээ.
Энэ хонгил нь нэвтэрсэн хүний бие, хувцсанд халдваргүйжүүлэх бодис цацдаг бөгөөд коронавирусийн халдвараас сэргийлэх зорилготой юм байна.
Пенза хотын нэгэн компанийн зохион бүтээсэн хонгилыг Москвагийн ойролцоо Ново-Огарёво дахь Владимир Путины харшийн гадна суурилуулжээ.
Путинтэй уулзах хүн бүрээс коронавирусийн шинжилгээ авч байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дөрөвдүгээр сард мэдээлж байв.
Гэхдээ ингэж ярьснаасаа хойш сарын дараа тэр өөрөө халдвар авсан юм.
ОХУ-д өнөөдөр коронавирусийн халдварын батлагдсан тоо 500,000 давж, энэ үзүүлэлтээрээ дэлхийд АНУ, Бразил улсуудын дараа гуравдугаарт жагсаж байна.
Харин нас барсан өвчтөний тоо 7,284 байгаа нь бусад улс орнуудтай харьцуулахад цөөнд тооцогдож байгаа юм.
ремлевский пул РИА@Kremlinpool_RIA
В резиденции Путина появился дезинфицирующий туннель. Человека дезинфицируют туманным облаком.
Туннель разработала пензенская компания.
62 people are talking about this
Эх сурвалж: Reuters