x

“Уртын дуунд түүх, соёл, хэл бүгд багтсан”

Г.Тамир Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрж өссөн. Тэрээр одоо хувиараа бизнес эрхэлж байгаа нэгэн. Тэрээр уртын дууг багаасаа сонирхдог байжээ. Эрийн гурван наадмаар бөхөө үзээд сууж байхад ард нь уянгалдаг  уртын дуу түүнийг өөрийн эрхгүй татсан гэж байлаа. Г.Тамир шашны ном зохиол унших дуртай бөгөөд анх говийн Догшин хутагт Данзанравжаагийн зохиолыг уншиж байгаад тэндээс уртын дууны шүлэг, яруу найргийг олон удаа уншсан байна. Тухайн үед найруулга, үгийн баялгыг биширч байсан нь түүнийг уртын дуунд дурлуулсан гэв. Дуунд дуртай тэрээр өөрийнхөө хэмжээнд богино дуу дуулдаг байсан ч уртын дууг төдийлөн аялж зүрхэлдэггүй байсан гэж байлаа.

Хүмүүс уртын дуугаа сонсдог хэдий ч төдийлөн дуулах гэж эрмэлздэггүй. Мөн уртын дууны сургалт ч ховор байдаг гэлцдэг.  Гэхдээ Г.Тамирын хувьд өөрийн сонирхлыг хөгжүүлэхийн тулд 2013 онд гавьяат жүжигчин Б.Батболдын уртын дууны сургалтад суусан байна. Тэр цагаас хойш уртын дуу дуулах дуртай болжээ. Түүний хувьд уртын дууг сурахад  хамгийн хүндрэлтэй байсан зүйл нь амьсгаа авч гаргах байсан гэлээ. Уртын дуу бол амьсгааны урлаг гэв. Нэг амьсгаагаар хэдэн авиа гаргахад л дуусдаг аж. Амьсгаагаа зөв авдаггүй уртын дуучин ямар ч дууг хүчээр дуулдаг гэсэн. Тиймээс уртын дуу дуулахыг хүссэн хүмүүс хамгийн түрүүнд амьсгаагаа зөв авч гаргаж сурдаг байна. Уртын дуу сурч байгаа хүн дуугаа цээжлээд амьсгалаа удирдаж  сурахаас гадна сайн морин хуурчгүй бол сайн дуучин болж чадахгүй. Морин хуурчийнхаа тоглож байгаа аялгууг сонсохгүй буруу өнгөөр дуулах  алдааг анх суралцаж байгаа хүмүүс их гаргадаг гэв. Тэрээр өөрийнх нь морин хуурч,  СУИС-ийн багш Соёлын тэргүүний ажилтан Т.Алтанбат их зүйл зааж зөвлөдөг гэсэн юм.  Уртын дууны сургалтад яваад долоон жил болж байгаа ч түүний хувьд энэ нь дөнгөж эхлэл ажээ.

Тэрээр энэ хугацаанд 30 гаруй дуу дуулж сурсан байна. Нутаг, нутгийн дуу өөрийн гэсэн онцлогтой байдаг болохоор одоо болтол бүрэн сурсан гэж боддоггүй гэв. Г.Тамир нийслэл, хөдөө орон нутагт болдог уралдаан тэмцээнд байнга оролцдог бөгөөд анх дүүргүүдийн дунд зохион явуулдаг “Хууртай мөнхөд аялгуу”-д оролцож гуравдугаар байр эзэлж байжээ. Г.Тамир ”Тэмцээнд оролцохдоо их сандарч байсан. Их сандарснаас болоод шүүгчид хаана сууж байгааг ч харж амжаагүй. Өвдөг чичрээд хэцүү байсан” хэмээн ярьж байсан. Энэ нь түүний анхны тайз бөгөөд сэтгэлд нь хоногшсон хамгийн сайхан үйл явдал байжээ. Түүнээс хойш олон уралдаан тэмцээнд оролцож чамлахааргүй амжилт  гаргасан байна.

Г.Тамир “Сүүлийн үед залуучууд маань уртын дууг сонирхох нь ховорхон болсон. Энэ нь миний сэтгэлийг эмзэглүүлдэг зүйлийн нэг. Уртын дуунд түүх, соёл, хэл яриа, үндэс угсаа бүгд багтсан байдаг. Уртын дуунд хэрэггүй зүйл нэг ч үгүй. Гүн ухааны шашны дуу ч их байдаг. Мөн монгол ахуйн соёл, нүүдэлчдийн амьдралтай уртын дуу салшгүй холбоотой. Тиймээс залуусаа уртын дуугаа сонсож уярал ухаарлыг түүнээс аваасай гэж хүсдэг гэсэн юм. Миний хувьд өглөө бүр сэрэхдээ өөртөө зориулан нэгэн сайхан уртын дууны түрлэгийг хэлдэг. Энэ нь

Жаа Үүлэн чөлөөний нар мэт

Өчүүхэн энэ явах насаа

Үнэн мөнх дор барьж

Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ та мину зээ

Жаа Идэр цовоо саруул сэргэлэн насандаа

Эс сурсан эрдэм номыг өтөлж харьсан хойноо

Эргэж сурна гэдэг маш бэрх биш шүү дээ та мину зээ хэмээх энэ хоёр түрлэгийг өглөө бүр өөртөө сануулж хэлдэг. Цаг үрэлгүй үргэлж өөдлөх ёстой гэдгийг илүү дутуу зүйлгүйгээр сайн ойлгуулсан гэж боддог. Тиймээс залуустаа хандаж үндэсний баялаг өв соёлоо сонсож, ойлгож хүндлэхийг уриалж байна” гэсэн юм. Түүний бас нэгэн мөрөөдөл нь “Жавхлант сүрэг, Дөрвөн цаг” хэмээх дууг өөрийн хэмжээнд дуулж дүрсжүүлэхийг хүсдэг гэж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.9 МЯГМАР № 112 (6337)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 12 цаг 56 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 13 цаг 59 мин Монголын хөгжлийг гацаасан нь 14 цаг 31 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 14 цаг 48 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top