x

Ц.Нямдорж сайдын “570” ба дипломатуудын хар тамхины хэрэг

Өнгөрөгч зургадугаар сард Т.Энхсайхан гэдэг хуульч эмэгтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулахаар яамных нь үүдэнд жагсаал цуглаан зохион байгуулж, нэг хэсэг л сандаргасан билээ. Сандарсан Ц.Нямдорж сайдтан тэр даруй телевизийн ярилцлагад орж “Нөхөр нь манайд хэв журмын офицер хийдэг юм. Хүнд хэцүү ажилтай нөхрийнхөө ар талыг бодохгүй ийм зүйл хийж явдаг” хэмээн загнасан билээ. 

Тухайн үед жагсагчийн нөхрийг "ажлаас нь хална" гэж дарамталсан тухай мэдээлэл цацагдсан ч Ц.Нямдорж сайд өөрийн амаар үгүйсгээд өнгөрсөн.

Гэвч Ц.Нямдорж сайдын анхааруулга үүгээр дууссангүй. Т.Энхсайхан гэх эмэгтэйг цагдаагийн байгууллага “хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан” хэргээр зөрчлийн хэрэг үүсгэн шалгаад, торгох шийтгэл оногдуулсан байна. Харин жагсагч эмэгтэй энэ шийтгэлийг эсэргүүцэн Эрүүгийн хэргийн анхан шатна шүүхэд гомдол гарган заргалдаж байгаа юм байна. 

Үүгээр зогсохгүй өмнө жагсаал, цуглаан зохион байгуулж байх үеэрээ “олон нийтэд дэлгэнэ” гэж амласан Ц.Нямдорж сайдын талаарх баримт сэлтээ эхнээс нь дэлгэж эхэллээ. Энэ удаа Ц.Нямдорж сайдын хөлөглөж асан 360 сая төгрөгийн үнэтэй “Lexus 570” маркийн машин эхний “золиос” болов. Уг машиныг дипломат хар тамхины сүлжээгээр орж ирсэн гэж мэдэгдлээ.

Сануулахад, өнгөрөгч зургадугаар сард манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Турк улсын Станбул хот дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын хил дээр саатуулагдсан тухай мэдээлэгдсэн. Уг хэрэг гарснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсний дараа гэсэн үг. Энэ мэдээллийн араас ГХЯ-ны нөхдийн нуун дарж байсан бас нэг хэрэг илчлэгдсэн билээ. 

Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд Улаан-Үдийн Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар ажиллаж байсан Түдгэний Мөнхбат, Эрдэнэбаатарын Оргил гэх хоёр хүн Чех улсаас ХБНГУ руу орох гэж яваад хууль хяналтынханд саатуулагдсан байдаг. Хууль хяналтынхан тэдний унаж явсан дипломат дугаартай /089D93 77/ машинаас мансууруулах үйлчилгээтэй их хэмжээний эм, эмийн бэлдмэл олсон байна. Одоо энэ хоёр эрхэм ХБНГУ-ын Дрездэн, Гөрлитз хотын шоронд  тус тусдаа хоригдож байгаа. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг нь өнгөрөгч долоо хоногт болсон. Энэ долоо хоногт үргэлжлэх юм байна. Тэднийг ХБНГУ руу эм, эмийн бэлдмэл (600 мянган еврогийн үнэтэй 150 мянган ширхэг мансууруулах эм, эмийн бэлдмэл) хууль бусаар оруулахыг завдсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа. 

Товчоор хэлбэл, Түдгэний Мөнхбат хэмээх энэ эр Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаярын Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар очсоныхоо дараа өөрийн биеэр лоббидож, томилж (2017 оны аравдугаар сарын 11-нд) явуулсан хүн мөн гэж Т.Энхсайхан хэлэв. Үүнд нь Ц.Нямдорж сайдын ч оролцоо байсан гэлээ. 

Учир нь Ц.Нямдорж сайдын унаж асан алдарт “Lexus 570” маркийн машиныг ОХУ-аас өөрийнхөө нэр дээр худалдаж (дипломат хөнгөлөлттэйгээр шүү) аваад хөлөөр нь авчирч, ШШГЕГ-т шахсан хүн нь Т.Мөнхбат юм байна. Худалдах, худалдан авах гэрээгээ “Нотус Голд Майнинг” компанийн нэрээр байгуулжээ. “ШШГЕГ-ын албан хэрэгцээнд туулах чадвар сайтай машин нийлүүлэх тухай” хоёр талын гэрээ байгуулж, 360 сая төгрөгөөр шахсан энэ машин гялгар ууттайгаа Ц.Нямдорж сайдын гар дээр очсон хэрэг. Ийм л үйл явдал болсон юм байна.

Т.Энхсайхан гэх эмэгтэй энэ бүх мэдээллийг өөрийн гараар цуглуулсан. Харин үлдсэн асуудлыг АТГ газар болон Улсын ерөнхий прокуророор шалгуулахаар цуглуулсан мэдээллээ өчигдөр орой нийгмийн сүлжээнд тавьсан байна. Тухайлбал, ХБНГУ-д үйлдэгдсэн энэ хар тамхины хууль бус наймааны хэрэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, түүний хүү Н.Анхбаяр нар холбоотой эсэр талаар тодруулахыг хүсчээ. 

Монголын дипломатуудын оролцсон хар тамхины хэргүүдээс болж Монголын иргэд Герман улсад зорчих, хил гаалиар нэвтрэх, тус улсад амьдарч буй Монголын иргэдийн визний асуудал маш хүнд байгаа. Тэр ч байтугай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь хүртэл Германы хил гааль дээр саатуулагдаж, хоёр цаг 40 минут байцаагдсан тухай хэвлэлүүд мэдээлсэн.

Б.СЭМҮҮН

Холбоотой мэдээ: ГХЯ-ны нөхдийн нуун далдалж буй "дипломат" гэмт хэргүүд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (150.129.143.250)
    Nimka kuur yumaa
    2019 оны 09 сарын 29 | Хариулах
  • Aagii (64.119.22.10)
    Хар тамхи гэдэг үг бусдад хамаатай их холын юманд хамаатай үг байв. Одоо бид нэгэнт дээр дооргүй энэ хар тамхинд ороогджээ
    2019 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.184.99)
    Шал худлаа мэдээлэл тараахаа больж үз!!! Наад машины чинь тухай Нямдорж сайд яг үнэндээ юу ч мэдэхгүй, доод албан тушаалтнуудынх нь холион бантан ш дээ!
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
    • тийм ээ доод албан тушаалтан ууд нь өөрийг нь хорлож байгаа юм байна л даа сайд олон жил ажилласан хүн хэнийг юунд томилохоо сайн мэдэж байгаа байх даа
      2019 оны 08 сарын 28
  • Hvv (202.126.89.117)
    Tegheer mapin tolgoilogch baihan
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (139.5.217.167)
    Танай сайт ямар сонирхолтой юм бэ? Худлаа мэдээлэл цацаж ард олныг муудалцуулж тархан бутруулах сонирхолтой. Уг нь сэтгүүл зүй, сэтгүллч гэдэг үнэн зөв мэдээлэлээр хүмүүсийг хангах ёстой байтал худал хортой мэдээллээр хүмүүсийн тархийг хооллож байдаг. Ингэж байхаар хаагдвал таарна. Олсон мөнгөндөө зөв л хахаарай даа
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • nyamka (103.212.117.31)
    kuur iimaa
    2019 оны 08 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2 цаг 3 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2 цаг 3 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 3 цаг 33 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 4 цаг 1 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 4 цаг 8 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 4 цаг 17 мин 1968 оны Чехословакийн хавар 4 цаг 45 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 4 цаг 59 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 6 цаг 33 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 6 цаг 42 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 7 цаг 3 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 7 цаг 53 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 8 цаг 3 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 42 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top