x

Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч цалингаа шаардах эрхтэй юу?

Хуульч зөвлөж байна 

Сүүлийн жилүүдэд хувийн аж ахуй, нэгж байгууллага иргэдийг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй цалинг нь тохиролцож ажилд авах нь түгээмэл үзэгдэл болсон. Ажилд шинээр орж буй иргэд эрх зүйн мэдлэг дутмаг байдлаасаа болж хөдөлмөрийн гэрээг заавал байгуулахыг ажил олгогчоосоо шаардах нь ховор байна.

Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байдлыг ашиглаж аж ахуй, нэгж байгууллагууд иргэдийг 1-6 сарын хугацаанд ажиллуулж байгаад цалинг нь өгөхгүй ажлаас халах тохиолдол нилээд гарч байна. Ажилтан ч ямар ч хөдөлмөрийн гэрээгүй юм чинь цалин хөлсөө олж авч чадахгүй гэдэгт итгээд орхидог нийтлэг үзэгдэл байна.

Хэрвээ таньд дээрх асуудал тулгарсан бол та доорх зөвлөгөөг анхаарна уу.

НЭГ. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч та ажил олгогчоосоо ажилласан хугацааны цалингаа шаардах эрхтэй

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтыг Улсын дээд шүүх 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолын 1.4-т

“Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна.Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ гэж тайлбарласан байна.

Иймд та хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч гэсэн ажил олгогчоосоо ажилласан хугацааны цалингаа шаардах эрхтэй юм.

ХОЁР. Нотлох баримтаа бүрдүүл 

Ажил олгогчоосоо ажилласан хугацааны цалингаа та шаардахдаа шүүхийн журмаар нэхэмжлэл гаргана. Энэ тохиолдолд та өөрийгөө тус байгууллага, компанид хэдэн сарын хугацаанд ажилласан гэдгээ нотлох - өмнөх саруудад дансаар цалингаа авч байсан бол дансны хуулга, өөрийнхөө гүйцэтгэж байсан ажлын үр дүн, ажлын цагаа бүртгүүлж байсан бол бүртгэлийн мэдээлэл, шаардлагатай тохиолдолд таныг ажилласан гэдгийг нотлох гэрчүүд гэх мэт таныг ажиллаж байсанг нотлох бүхий л нотлох баримтуудыг цуглуулсан байх шаардлагатай.

Мэдээж шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд 70200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлөх бөгөөд нэхэмжлэл хэрхэн гаргах тухай өмнөх зөвлөгөөтэй танилцана уу.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хэцүү юу? /http://www.inews.mn/a/226/

ГУРАВ. Зөрчлийн хууль бийг сануул 

Гэрээ байгуулаагүй юм чинь юу ч өгөх шаардлагагүй гэж боддог ажил олгогчид бий. Гэвч гэрээ байгуулах нь ажилтны биш ажил олгогчийн үүрэг бөгөөд хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол хүлээх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд заасан байдаг. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй ажил олгогчоос учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хувь хүн бол нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /1 нэгж нь 1 мянган төгрөг/ төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай аж.

Веритас партнерс хуулийн фирм Р.Идэрмөнх

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Ажил олгогч (42.236.183.36)
    Ажил хийж чадахуу Монголчууд Гадаадад гарч ажил яаж хийдгийг яаж хийлгдэгийг яс махнаасаа мэдэрдэг Тиймд Солонгос мэтийн газарлуу зориудаар явуулах нь зев
    2018 оны 04 сарын 07 | Хариулах
  • Zochin (73.51.71.209)
    Khun ajil hiigeed tsalin avdag getel ug tsaling ugukhgui yavdal Mongol ulsad mash ikh baina
    2018 оны 04 сарын 07 | Хариулах
  • зззз (43.242.243.49)
    Ажил хийгээгүй байж шүүхэд өгөөд хий хоосон цалин авдаг хүмүүс олширох нь байна шүү
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 18 цаг 26 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 19 цаг 30 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 19 цаг 31 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 19 цаг 32 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 19 цаг 33 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 19 цаг 34 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 19 цаг 36 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 19 цаг 39 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 19 цаг 42 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 19 цаг 57 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 20 цаг 20 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 20 цаг 26 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 21 цаг 48 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө Өчигдөр 10 цаг 05 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна Өчигдөр 10 цаг 03 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа Өчигдөр 09 цаг 58 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл Өчигдөр 09 цаг 57 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ Өчигдөр 09 цаг 55 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш Өчигдөр 09 цаг 53 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна Өчигдөр 09 цаг 51 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top