Еврокомиссийн (ЕК) тэргүүн Урсула фон дер Ляйен Европт чоно буудах шийдвэрийн төлөө үгээ хэлсэн тухай France 24 мэдээлжээ.
Европын Холбооны 27 орны төлөөлөгчид Онгон байгалийн тухай олон улсын конвенцид өөрчлөлт оруулан энэ амьтны статусыг “хатуу хамгаалтаас хамгаалалтын" гэсэн тодорхойлолттой болгохоор дэмжлээ. Энэ шийдвэр нь байгаль хамгаалагчдын зүгээс шүүмжлэл гаргав. Тэд энэ төрлийн статусыг бууруулсан нь ан агнуурын хатуу дэг журмыг зөөлрүүлнэ гэж үзжээ.
Саарал чоныг Европт бараг зуун жилийн өмнөөс бүгдийг нь устгажээ. Гэхдээ тэднийг үржлийг хамгаалах арга хэмжээ авснаар тэдний тоо толгойг бараг л сэргээсэн байв. Тэр нь бас фермерүүдийн зүгээс мал сүрэгт чоно орох нь ихэслээ гэсэн эсэргүүцлийг гаргасан юм. “Хэрэв энэ төрөл зарим нутагт мөхөх аюулгүй болсон бол бид чонын авд өөрөөр хандах ёстой” гэсэн Фон дер Ляйены үгийг иш татсан хэвлэлүүд хатагтайн хайртай пони морь өнгөрсөн онд чононд идүүлснийг сануулжээ.
Эх сурвалж: iz.ru