Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүнсний аюулгүй байдалд хэрхэн хяналт тавих талаар албаны хүн мэдээлэл өглөө.
Хүүхдийн баяраар замын хөдөлгөөнд орох өөрчлөлтийн талаар ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу танилцуулав.
Маргааш 08:00-20:00 цагийн хооронд
- Монголын хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэнгийн гудамж)
- Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауерын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
- Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
- Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
- “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж) зам хаах юм.
Хүүхдүүдийн парад 10:30-11:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордноос Төв шуудангийн уулзвар хүртэл явах учраас зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.
Мөн 12:00-12:30 цагийн хооронд Централ тауерын уулзвараас Шангри-лагийн уулзвар хүртэл хөдөлгөөн түр хязгаарлаж, парад явах юм.