x

126 бол зүгээр л тоо. Одоо зарчмаа ярья

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн гурав дах хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хийнэ. Энэ хугацаанд (өнгөрөгч долоо хоногт хийсэн хоёр дахь хэлэлцүүлгээс хойш) УИХ-ын гишүүд маань иргэд, сонгогчидтой уулзаж, Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тогтолцооны шинэчлэлийнхээ талаар ухуулан таниулах ажлаа хийж яваа. Эхний хэлэлцүүлгээс хойш бараг уламжлал болоод байгаа.

Ингэхэд, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан байж сонгуулийн тогтолцоогоо шинэчлэх болсон шалтгаан маань юу билээ? Эргээд нэг сануулчихъя.

Нэгдүгээрт, сонгуулийн мажоритари тогтолцоо нь сонгогчдын санал хамгийн ихээр гээгддэг тогтолцоо юм аа. Сонгогчдын санал хамгийн бага гээгддэг тогтолцоо нь хувь тэнцүүлсэн буюу намын жагсаалтаар сонгодог (гол ач холбогдол нь улс орон даяар нэг тойрог болдог учраас сонгогч нэг бүр саналаа илэрхийлэх боломжтой) пропорциональ сонгууль юмаа... гэж ярьж тогтсон. Өмнөх 2020 оны сонгуулиар нийт сонгогчийн 42 хувийн саналыг авсан МАН парламентын нийт суудлын 82 хувийг эзлээд сууж байгаа нь бодит жишээ. Мажоритари сонгууль болгон дээр ийм зүйл давтагддаг. Энэ гажгийг засахын тулд эрх баригч намаас сонгуулийн холимог тогтолцоо буюу Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг оруулж ирсэн гэж ойлгодог.

Хоёрдугаарт, 1992 оны Үндсэн хуулийг баталж байх үед УИХ-ын нэг гишүүний төлөөлөх сонгогчийн тоо 15000 байсан бол өдгөө хүн амын өсөлтөөс шалтгаалаад энэ тоо бараг хоёр дахин (28000 орчим) нэмэгдсэн. Үүнээс шалтгаалаад иргэдийн төлөөлөх эрх алдагдаад байна гэж үзээд гишүүдийн тоог нэмэх саналыг хамтад нь оруулж ирсэн. УИХ 76 гишүүнтэй байна гээд Үндсэн хуульдаа заачихсан учраас тоог нэмэгдүүлэхийн тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаас өөр аргагүй.

Засгийн газраас боловсруулсан төсөлд УИХ 152 гишүүнтэй (одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлсэн) байна. Үүний 76-г нь мажоритари тойргоос, 76-г нь пропорциональ систем буюу намын жагсаалтаар сонгоно гэсэн. Гэвч хоёр дахь хэлэлцүүлгийн өмнө тойрогтоо ажилласан гишүүдийн олонхи “152 гэдэг тоо хэт өндөр байна” гэсэн иргэдийн саналыг дамжуулсан учир энэ тоо 126 болж буураад байгаа. Ингэхдээ нийт мандатын 60 хувийг мажоритари тойргоос, үлдсэн 40 хувийг намын жагсаалтаар сонгох АН-ын саналыг дэмжсэн байдаг.

Хоёр дахь хэлэлцүүлэг буюу үндсэн хэлэлцүүлэг дээр 126 гэдэг тоо, 60:40 гэдэг харьцаа олонхиор дэмжигдсэн, УИХ-ын олонхи болон цөөнх болох АН, ХҮН-ууд дэмжсэн учраас гурав дахь хэлэлцүүлгийн үеэр тоо болон харьцаа нэг их хөндөгдөхгүй, өөрчлөгдөхгүй байх. Харин нөгөө иргэдийн төлөөлөх эрх, сонгогчийн тооны асуудал маргаан дагуулж магадгүй байна.

Яагаад гэвэл одоо байгаа 76 мажоритари тойргийн хувьд хүн амын тоо, төлөөлөх эрхийн асуудал дээр хөдөө орон нутаг болон нийслэлийн сонгогчдод оногдож байгаа мандатын тоо маш хол зөрүүтэй байгаа. Тодруулбал, нийт сонгогчийнх нь (2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 2.1 сая сонгогч бүртгэгдсэн) тал нь нийслэлд байгаа. Гэтэл нийслэлийн сонгогчдод оногдож байгаа мандатын тоо дөнгөж 20, харин орон нутагт 56 байх жишээтэй. Үүнээс улбаалаад "Хүн амын тоо, сонгогчийн төлөөлөх эрхийг ярьж байгаа бол нийслэлд оногдож байгаа мандатын тоог нэмэгдүүлэх ёстой. Орон нутгийн мандатыг цөөлж, тойргийг нь томсгох хэрэгтэй" гэдэг саналыг улс төр судлаачид, шинжээчдийн зүгээс гаргаж тавьж байгаа.

Өнгөрөгч долоо хоногт хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараа УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө ч бас “Хуулийн төслийн талаарх саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог иргэдэд олгож, улс төрийн нам, олон нийтийн байгууллагын оролцоог хангаж ажиллах” чиглэлийг УИХ-ын Тамгын газар болон УИХ-ын гишүүдэд өгсөн байдаг.

УИХ-ын Тамгын газар болон гишүүд үүн дээр хэр зэрэг ач холбогдол өгч ажиллаж байгааг мэдэхгүй ч иргэд өөрсдөө оролцоотой, санаачлагатай байх нь эхний шаардлага юм болов уу даа. Нэг зүйлийг бодитой хэлэхэд, иймэрхүү асуудал дээр иргэд маань өөрсдөө дуу хоолойгоо илэрхийлэх, саналаа бичгээр болон биеэр хүргүүлэх, утсаар илэрхийлэх гэх мэт олон боломжийг төдийлөн ашигладаггүй, идэвхи муутай харагддаг. Ихэвчлэн тойргийн гишүүддээ найдаад, даатгаад өнгөрдөг талтай. Тэд нь тэр саналыг нь яг байгаагаар нь илэрхийлж, дамжуулж чаддаг уу? Эсвэл илүү тойруу замаар явуулаад, өөрт ашигтай өөр үр дүн лүү хөтлөөд байна уу гэдэг ч бас эргэлзээтэй.

Тиймээс хэдийгээр энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт нь маш бага хэмжээтэй, богино хугацаанд хэлэлцэгдэж байгаа нь үнэн боловч сонгогчийн эрх ашгийг хамгийн ихээр хөндөж ирсэн том асуудал учраас иргэд маань илүү оролцоотой байгаасай. Нийслэлчүүд ялангуяа...

Уг нь бол тойрог хуваах, мандат хуваарилах нь Сонгуулийн хуулиараа хийдэг зүйл. Гэхдээ Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг батлахдаа “Гишүүдийн тоог нэмэгдүүлэх дээр ярьж байсан зарчим чинь Сонгуулийн хууль, тойрог хуваарилах дээр ч гэсэн үйлчлэх үү?” гэдгийг тов тодорхой асуугаад, баттай нэг мөр болгочихсон нь дээр байх. Тэгэхгүй бол өмнө уламжлал болоод тогтчихсон нэг зүйл бий шүү дээ. Үндсэн хуулиа өөрчлөхийн тулд ярьсан зарчим маань уг хуулийг хэрэгжүүлэхээр дагаж гарсан бусад хуулиараа үгүйсгэгдээд явчихдаг. 

Тиймээс явцын дунд замаасаа гарчихгүйн тулд зарчмаа эхлээд тогтсон нь дээр байх.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (141.101.99.162)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 06 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (141.101.99.162)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 06 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 1 цаг 11 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 1 цаг 11 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2 цаг 40 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 3 цаг 8 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 3 цаг 16 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 3 цаг 25 мин 1968 оны Чехословакийн хавар 3 цаг 53 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 4 цаг 7 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 5 цаг 41 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 5 цаг 50 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 6 цаг 11 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 7 цаг 1 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 7 цаг 11 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7 цаг 50 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top