x

Гүжрийн үгэнд сөөм хариугүй: Цэцийн шийдвэр, УИХ-ын гаргалгаа

Өнгөрөгч долоо хоногт явуулсан УИХ-ын үйл ажиллагаа болон түүний өмнө Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэрийг үзэж харсан жирийн иргэд жинхэнээсээ “Гүжрийн үгэнд сөөм хариугүй” гэдэг болж байна. Үндсэн хуулийн Цэц “2019 онд УИХ-ын баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн үзэж, Засгийн газрын гишүүний 4-өөс ихгүй нь УИХ-ын гишүүний ажлыг хавсарч болох тухай Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгов.

Ингэхдээ нэгдүгээрт, Цэцийн тухай хуулийн хоёрдугаар бүлэг “Цэцийн чиг үүрэг, эрх хэмжээ” хэсэгт заасан “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган УИХ-д оруулна. Дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянаж Үндсэн хуулийн 66.3-т заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана” /2.8.2/ гэсэн заалтыг зөрчив. Энэ нь Цэц өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн буюу хууль зөрчсөн асуудал болов. Хуульд зааснаар бол Цэц уг асуудлаар эхлээд дунд суудлын дүгнэлт гаргаж, түүнийгээ УИХ-д оруулж хэлэлцүүлэх ёстой байлаа. Гэтэл Цэц УИХ-д баталсан хуулиа эргэж харах буюу Цэцийн дүгнэлтэд хариулт өгөх боломжийг олгосонгүй.

Хоёрдугаарт, мөн хэсгийн 8.2.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавина” гэсэн хуулийн заалтыг зөрчив. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн асуудлаар дүгнэлт гаргах эрх Цэцэд байхгүй гэсэн үг. Мөн 1992 онд баталсан Үндсэн хуульд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн адил хүчин төгөлдөр байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Үндсэн хуулийн Цэцийн сүүлд гаргасан шийдвэр Цэцийн тухай хуулиар Цэцэд өөрт нь олгосон эрх хэмжээг зөрчөөд зогсохгүй Үндсэн хуулийн хүчин төгөлдөр заалтыг зөрчсөн байна.

Харамсалтай нь, Үндсэн хууль болон Цэцийн тухай хуулийг зөрчсөн Цэцийн шийдвэрийг засч залруулах эрх УИХ-д байхгүй. Зөвхөн Цэц өөрөө өөрийнхөө гаргасан шийдвэрийг хянан үзэх, залруулах боломжтой. Сонирхолтой нь УИХ ч бас Цэцэд ийм боломж олгохыг хүссэнгүй. Түүний оронд Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх нэрээр Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулаад УИХ-ын гишүүдэд давхар дээл өмсгөхийг илүүд үзэв. Тэгэхээр Үндсэн хуульд халдсан Цэцийн шийдвэрийн ард Цэц ганцаараа байгаагүй гэдэг нь баталгаатай боллоо.

Учир юув гэвэл Цэцийн шийдвэр УИХ-ын оролцоогүйгээр хүчин төгөлдөр болсон нь үнэн байлаа ч УИХ түүнийг нь хэрэгжүүлэх үүрэг хүлээгээгүй. Нэгдүгээрт, Цэц “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавина” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, эрх хэмжээгээ хэтрүүлсэн. Хуулиар олгоогүй эрх мэдэл эдэлсэн гэсэн үг. Хоёрдугаарт “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн адил хүчин төгөлдөр байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн. Ийм асуудлаар УИХ шийдвэр гаргах үүрэг хүлээгээгүй.

Гуравдугаарт, Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг байлаа гэхэд Засгийн газрын тухай хуулийг яаравчлан өөрчилж, УИХ-ын гишүүдэд давхар дээл нөмрүүлэх хуулийн шаардлага үүсээгүй. “Засгийн газрын гишүүдийн 4-өөс илүүгүй УИХ-ын гишүүний ажлыг хавсарч болно” гэсэн хязгаарлалтыг хуулиас авч хаяснаараа “дөрвөөс илүү сайд УИХ-ын гишүүний ажлыг хавсрах ёстой” гэж үүрэгжүүлээгүй. Тиймээс Цэцийн шийдвэрийн ард хэн нэгэн хэсэг бүлэг дээрэмчин, тэр тусмаа Цэцийн 9 гишүүн ч биш, МАН-ын бүлгийн 65 гишүүн 65-уулаа сууж байжээ гэдэг нь баталгаатай болов.

Гэвч манай УИХ-ын олонхи, УИХ-ын дарга нэг зүйлийг амалсан. Цэцийн дүгнэлтийг хүлээж авсны дараа Үндсэн хуульд халдсан Үндсэн хуулийн Цэцийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулна гэж. Ядаж дараа дараачийн парламентын үед өөрсдийнх нь хийсэн хулгайг давсан хулгай дахин гарахаас сэрэмжиллэхийн тулд энэ ажлыг хийх ёстой.

Хуульд зааснаар бол Цэцийн гишүүдээс хугацаанаас нь өмнө салах хоёрхон арга зам бий. Нэгдүгээрт өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд. Хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүхээр нотолсон, эсвэл хууль зөрчсөнийг нь эрх бүхий байгууллага тогтоосон (үүнд нь мэдээж УИХ орж байгаа) тохиолдолд Цэцийн гишүүнээс эргүүлэн татах шийдвэр, анх илгээсэн байгууллагын хүсэлтийг УИХ гаргана... гэж. Цэцийн гишүүнийг УИХ-аас гурав, УДШ болон Ерөнхийлөгчөөс тус бүрэн гурван хүнийг нэр дэвшүүлж томилдог. Тийм болохоор дөнгөж саяхан “Цэц Үндсэн хуульд халдлаа, огцруулах ёстой” хэмээн матрын нулимс унагангаа ханцуйдаа инээмсэглэж асан парламентын олонхи ядаж өөрсдийн томилсон гурван гишүүнээ эргүүлэн татах санал гаргах ёстой. Тэгж байж Үндсэн хуулийг хамгаална гэсэн улстөрчдийн үнэн төрхийг иргэд харах болно.

Гэтэл хуулийн энэ боломжийг ч гэсэн урьдчилаад харчихсан, үгүй хийчихсэн байна. Тодорхой хэлбэл, Үндсэн хуулийн цэц 2016 оны сонгуулийн өмнө (зургадугаар сарын 17-ны 04 тоот тогтоолоор) “хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоосон бол” гэдэг хэсгийг аваад хаячихсан, хүчингүй болгосон байна. Үндсэн хуулийг ингэж уландаа гишгэх нь бүр эртнээс, зургаан жилийн өмнөөс зурчихсан зүй тогтол байжээ гэдгийг эндээс ойлгож болно. Одоо бид энэ парламентаас юу ч хүлээх шаардлагагүй боллоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тогтолцоо, парламентын чадавхи, чадамжийн тухай уран бүлтрээд байсан нь бүгд үлгэр байж. Ердөө нэг муу давхар дээлэнд хүрээд бүгд нурж уналаа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 5 цаг 25 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 5 цаг 25 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 6 цаг 54 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 7 цаг 22 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 7 цаг 30 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 7 цаг 39 мин 1968 оны Чехословакийн хавар 8 цаг 7 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 8 цаг 21 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 9 цаг 55 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 10 цаг 4 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 10 цаг 25 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 11 цаг 15 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 11 цаг 25 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 12 цаг 4 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top