x

Э.Бат-Үүлд баярлах ёстой

Ерөнхий сайд асан С.Баярын хоёр жилийн өмнө хэвлүүлсэн “Жар хоног жарны бутархай” нэртэй ном чамгүй олон айлын ширээний ном болсон байх гэж бодож байна.

Уг номд тэрээр Э.Бат-Үүлийн тухай “миний муу найз” гэж байгаад “Дон Кихот салхин сэнстэй тэмцдэг шиг дэлхийд байхгүй болсон коммунизмын сүүдэр, коммунистуудтай л тэмцээд байдаг” хэмээн өрөвдсөн ч гэх үү, орчин үеийн хэллэгээр бол жаахан "доош хийсэн" байдаг юм. Одоо эргэж хараад тэр үгэндээ харамсдаг ч байж магадгүй. (Э.Бат-Үүлийг хийгээгүй хэргийн төлөө ял авсныг сонсоод их л цочсон байдаг юм) Учир нь өнөөдөр бий болоод байгаа нэг намын, үзэл суртлын, хууль, хүчний байгууллагуудын, дарга ангийн дарангуй байдлыг өөрөөр юу гэж хэлэхийг би хувьдаа мэдэхгүй.

1990 онд Монголд өрнөсөн Ардчилсан хувьсгалын удирагчдын нэг, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, хорих 409-р ангид ял эдэлж буй Э.Бат-Үүл хуулийн байгууллагынхны дарангуй байдлыг эсэргүүцэн улс төрийн өлсгөлөн зарласан талаар мэдээллээ. Анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон түүнийг давж заалдах шатны шийдвэрийг хүлээж байх хооронд хорих анги, байгууллагаас түүний хэвлэн нийтлэх болон захидал харилцааны эрхийг хаан боогдуулсан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, Э.Бат-Үүл өлсгөлөн зарласан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ.

Үүнд,

-итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй.

Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, онц болон дайны байдал зарласнаас бусад тохиолдолд Монгол Улсын иргэн дээрх эрхүүдийг баталгаатай эдэлнэ. Онц болон дайны байдал зарласан тохиодолд иргэний энэ үндсэн эрхийг зөвхөн хуулиар хязгаарлана гэсэн байна. Тэгвэл өнөөдөр Монгол Улсад дайны байдал үүссэн үү, үгүй. Нийтийн хамарсан аюул осол, газар хөдлөлт, байгалийн гамшиг, халдварт өвчний улмаас онц байдал зарласан уу, үгүй. Тэгэхээр өөр ямар үндэслэл, шалгуураар түүний эрхийг хаан боогдуулсан байж болох вэ?

Э.Бат-Үүл хэлэхдээ прокурорын байгууллага, бүр тодорхой хэлбэл УЕП Б.Жаргалсайхан үүнд хамаатай гэсэн. Хорих анги байгууллага зөвхөн түүний өгсөн чиглэл, заавраар ажиллаж байна гэсэн. Гэтэл Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор О.Баярсайхан энэ тухай “Прокурорын байгууллагаас Э.Бат-Үүлийн хуульд заасан эрх, эрх чөлөөг хаасан, хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. Прокурорын байгууллага тийм үйл ажиллагаа явуулдаггүй. Зөвхөн ял эдлүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, хүний эрх зөрчигдсөн эсэхэд хяналт тавьдаг” гэсэн байна. Түүнийхээ араас “Э.Бат-Үүлийн захидал харилцааны эрх зөрчигдсөн асуудлаар хуульд заасан эрхийг хангаж ажиллахыг ШШГ байгууллагад албан бичиг хүргүүлсэн. Ар гэрт нь бичсэн захидлыг хорих анги өөрт холбогдолгүй зүйл бичсэн байна гэж хориглосон асуудлыг шалгаж, тодруулах арга хэмжээ авч байгаа” гэжээ.

Тэгэхээр эндээс ямартай ч Э.Бат-Үүлийн “захидал харилцааг нь хаасан” гэдэг мэдээлэл үнэний ортой байна. (оргүй байсан бол прокурор юу гэж ШШГ байгууллага руу бичиг шидээд сууж  байх билээ)  Тэр нь харин хууль зөрчсөн үү, үгүй юу? гэдэг асуудал.

О.Баярсайхан прокурорын хэлсэнчлэн Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль болон 2014 онд Хууль зүйн сайдын баталсан “Хорих байрны дотоод журам”-д  хоригдож байгаа хүний эрхийг заасан юм байна. Үүнд “захидал, цахилгаанаар харилцах, бичгийн хэрэгсэл ашиглах эрхтэй. Ирүүлсэн болон явуулсан захидал цахилгааныг хорих байрны удирдлага хянана” гэсэн юм байна. Бүр тодорхой хэлбэл, захидал, цахилгаанаар харилцахдаа оргон зайлахыг завдсан буюу захиалсан мэдээлэл дамжуулсан, эсвэл гэмт хэргийн бусад холбогдогч нартай үгсэн хуйвалдсан зүйл байна уу, үгүй юу гэдэгт  хорих байгууллага хяналт тавих үүрэгтэй. Түүнээс биш Украины, эсвэл өөр бусад асуудлаар захиа занаа бичсэн нь түүнийг дамжуулахаас татгалзах үндэслэл болохгүй ээ гэсэн үг. (Э.Бат-Үүлийн Украины дайны асуудлаар бичсэн нэг нийтлэл, хүү Б.Чулуудайд болон ач охиндоо бичсэн хоёр захидлыг хорихын удирдлага дамжуулахаас татгалзаад байгаа)

Тэгэхээр асуудлыг бүхэлд нь аваад үзвэл Э.Бат-Үүлийн захидал харилцааны эрхийг хаасан нь үнэн байна. Гэхдээ прокурорын байгууллага буюу Нийслэлийн прокурорын Ял эдлүүлэх асуудал хариуцсан хэлтэс үүнд хамааралгүй гэдгийг хяналтын прокурор О.Баярсайхан өөрийн амаар хэллээ. (ikon.mn сайтад 2022 оны гуравдугаар сарын 23-нд нийтлэгдсэн) Гэсэн хэдий боловч хорих ангийн удирдлага өөр хэн нэгний дохио зангаагаар энэ ажлыг хийсэн байна. Тэр нь хэн байж таарах вэ?

Тухайлбал, Оросууд шоронд хоригдож байсан сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг “Оросын төрийн байгууллагаас гадаадад хэрэгжүүлж буй ажиллагааг шүүмжилсэн” хэргээр шүүж, есөн жилийн хорих ял нэмсэн тухай өчигдөрхөн манай хэвлэлүүд мэдээлсэн. Навальный өөрийн өмгөөлөгчөөр дамжуулж олон нийтийн сүлжээнд нийтлүүлсэн захидлуудаараа Оросын ард түмэнд хандаж Украин руу довтлохыг эсэргүүцэхийг уриалж байсан юм байна. Үүнээс нь болж Оросын төрийн Дум Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулаад Навальныйг дахин шүүсэн. Орост найтаахад Монголд ханиах... гэдэг билүү? Соц үеийн энэ хэлц үг одоо хэр нь хуучраагүй бололтой.

Э.Бат-Үүлийн “Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас гарцаагүй шүү” гэж хэлээд байдаг нь ч гэсэн учиртай.  Товчхондоо Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед бий болгосон “хонгилын” систем тэр чигээрээ үлдсэний нэг нь манай прокурорын байгууллага. Хэдийгээр хорих анги, байгууллагын зүгээс ам нээж хэлээгүй байгаа боловч хорих, ял эдлүүлэх байгууллагад хүссэнээрээ нөлөөлж чадах ганц субьект нь прокурор гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих нэрийн дор хүссэнээрээ тулгаж, шаардаж чадна. Ингэхийн тулд заавал бичгээр үүрэг даалгавар өгөх ч шаардлагагүй.  

Тиймээс Э.Бат-Үүлийн хорих ангид зарласан энэ удаагийн өлсгөлөн бол нэгдүгээрт биднээс өдөр өдрөөр алдагдаж буй хүний эрх, эрх чөлөөг хамгаалж үлдэх, хоёрдугаарт үүнд дайсагнаж буй хууль, хүчний байгууллагуудын дур зорго, хуулиас давсан эрх дархыг хязгаарлахын төлөө хийж буй тэмцэл. Ядаж үүнийх нь төлөө Э.Бат-Үүлд баярлах ёстой. Хэр баргийн "шударгуу" улстөрч ийм нөхцөлд тийм зүйлийн төлөө явдаггүй юм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • иргэд олон түмэн (172.69.252.134)
    Усыг нь уувал ёсыг нь дагана гэж үг бий,нэгэнт гэмт үйлдэл нь баримтаар тогтоогдож,прокурорын хяналтаар батлагаажин шүүхийн шийдвэрээр ял оноосон бол ялтан шүүдээ, мөрөөрөө ялаа эдлэж хуулиа хүндэтгэн сахих нь ялтаны үүрэг,харин ял нь дэглэм нь хөнгөдсөн хүндэдсэн эсэхийг зохих газар хянан үзэх бизээ
    2022 оны 03 сарын 27 | Хариулах
  • Gana (172.69.45.132)
    Uneen unen.Tarhia ugaalgasan kommunistuudiin egreg tuushtai temtsegch bol Bat-Uul mun .
    2022 оны 03 сарын 27 | Хариулах
  • энэ үнэн (172.69.252.150)
    тиймээ
    2022 оны 03 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 11 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 19 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 28 мин 1968 оны Чехословакийн хавар 56 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 1 цаг 10 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2 цаг 44 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2 цаг 53 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 3 цаг 14 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 4 цаг 4 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 4 цаг 14 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 4 цаг 53 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 22 цаг 45 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Өчигдөр 09 цаг 41 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... 1968 оны Чехословакийн хавар Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top