x

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг таниулах уулзалт боллоо

Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Дипломат төлөөлөгчийн газрын консулын асуудал эрхэлсэн албан хаагчдыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагаа, шинээр нэвтэрсэн үйлчилгээг таниулах, мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого ба эрх зүйн орчны танилцуулга” уулзалт, зөвлөгөөнийг өчигдөр зохион байгууллаа.

Уулзалт, зөвлөгөөнд Монгол Улсад суугаа 28 улсын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцсон бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраас хэрэгжүүлж буй цахим шилжилт, Монгол Улсын цахим виз, виз, оршин суух зөвшөөрөл, гадаадын иргэдийн гаргаж буй зөрчил, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно гэж заасан байдаг. Үүний дагуу тооцож үзвэл манай улсад 100 мянга орчим гадаадын иргэн оршин суух боломжтой ч дунджаар байнга буюу жилийн дөрвөн улиралд 17-18 мянган иргэн удаан хугацаагаар оршин суудаг баримт байдаг.

Эдгээр иргэд нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт батлагдахаас өмнө буюу 2020 оноос өмнө Элчин сайдын яамд, Дипломат төлөөлөгчийн газруудад өөрийн биеэр очиж виз мэдүүлдэг байсан. Мөн Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух тохиолдолд визийн зөвшөөрлөө илгээхээс эхлээд оршин суух зөвшөөрлөө авах хүртэл Гадаадын иргэн, харьяатын газарт 5-6 удаа заавал биечлэн ирдэг байсан зэргээр багагүй хүндрэлтэй тулгарч байсан.

Тэгвэл одоо хэрэгжиж буй хуулийн өөрчлөлт, цахим шилжилтийн хүрээнд гадаадын иргэдэд илүү амар хялбар, хүндрэл, чирэгдэлгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Цаашид ковидын дараах эдийн засгийг сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөрөнгө оруулагч, хөдөлмөр эрхлэгч, жуулчдыг татах чиглэлээр та бүхэнтэй илүү нээлттэйгээр хамтран ажиллана" гэв.

Мөн гадаадын иргэд Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл хэрхэн авах, ямар төрлийн оршин суух зөвшөөрлийн ангиллыг сольж болох талаар тодорхой ойлголтгүйн улмаас эрх ашиг нь хохирсон тохиолдолд цөөнгүй гарсан байна. Тиймээс Элчин сайдын яаманд ирсэн гадаадын иргэдийн хүсэлтийн дагуу албан байдлаар хандахаас гадна шаардлагатай үед шууд холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах боломж нээлттэй гэдгийг тодотголоо.

Уулзалтын үеэр гадаадын иргэдийн гаргаж нийтлэг зөрчил, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, виз, оршин суух зөвшөөрөл хүсэх анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчид өөрийн орны иргэдэд тулгамдсан асуудлаа тодруулж, мэдээлэл зөвлөгөө авсан юм.

Мөн уулзалтын төгсгөлд Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 2 цаг 13 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 2 цаг 16 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 2 цаг 20 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 2 цаг 22 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 2 цаг 24 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 2 цаг 26 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 2 цаг 27 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 2 цаг 31 мин Бирд 2 цаг 34 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 2 цаг 36 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 2 цаг 43 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 2 цаг 50 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 2 цаг 52 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 2 цаг 56 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 2 цаг 59 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 3 цаг 4 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 3 цаг 7 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 3 цаг 11 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 3 цаг 15 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 3 цаг 24 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top